Б.Тулгыг Боомтын сэргэлтийн сайдаар томилж, ХНХ-ын сайдаар Х.Булгантуяа сэлгэн ажиллана

2023-04-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагт хуралдаж,  Х.Булгантуяаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад, Б.Тулгыг Боомтын сэргэлт хариуцсан сайдад нэр дэвшүүлсэн.  Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, хоёр сайдыг томиллоо. Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Б.Тулга, Х.Булгантуяа нарын сайдаар томилсон захирамжийг танилцуулж,  сайд нар парламентад тангараг өргөв. 

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нь  2001 онд МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.  2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш,  2003-2004 онд МАХН-д ажилтан, 2004-2005 онд УИХ-ын даргын шадар туслах, 2005-2009 онд Ерөнхийлөгчийн шадар туслах, 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд,  2017-2018 онд “Туул ижий сан” ТББ-ын гүйцэтгэх захирал,  2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,  2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Түүнийг сайдаар томилсон үндэслэлдээ, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан,  Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулж,  Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг харгалзан үзсэн гэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нь 2006 онд БНХАУ-ын Дундад Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх,      2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч, 2010-2011 онд “Оюу Толгой” компанийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос УИХ-ын  гишүүн, намын бүлгийн дэд дарга, 2022 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна. Түүнийг ХНХ-ын сайдаар томилсон үндэслэлдээ, Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзжээ.

УИХ-ын чуулганы хуралдаанд шинээр томилогдсон сайд нар байр сууриа илэрхийлэв.  Боомтын сэргэлтийн асуудал хариуцсан сайд Б.Тулга "Би өмнө нь төрийн ажил хийж байсан туршлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй үед боомтын асуудал нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаас өгсөн ажлыг хариуцлагатай хийнэ" гэлээ. ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Засгийн газар дээр төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулах ажлын хэсэг гараад явж байгаа. Улс төрийн шийдвэр гаргахгүй төрийн албаны цалинг инфляцтай уялдуулж нэмэгдүүлдэг болох шийдвэрийг гаргаж байж манай боловсон хүчин сайжирна” гэлээ.

Сайд нарыг тангараг өргөх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн парламентад байр сууриа илэрхийлсэн.  Тэрбээр “Хулгай, эдийн засгийн өсөлт хоёр нэг зүйл болоод байна. Д.Бат-Эрдэнэ рүү дайраад яах вэ, Т.Бадамжунайг барьж хориод яах гэсэн юм бэ гэдэг зүйл сүүлийн хэд хоног яригдлаа. Ийм зүйлд битгий итгээрэй гэж уриалмаар байна. Авлига авсан хүмүүс биднийг өрөвдөөгүй. Өрөвдөж, уучилж болохгүй. Бидний ирээдүйг хулгайлсан. Энэ асуудал дээр улстөржиж болно. Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой. Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина” гэдгийг онцоллоо. Ийнхүү шинэ сайд нар тангараг өргөж, Засгийн газрын бүрэлдэхүүн бүрэн болов. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 52 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 52 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 52 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 52 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 52 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 52 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 52 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 2 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 4 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 5 мин