ОХУ-ын зүгээс Станбулын хэлэлцээрийг сунгах нөхцөлийн талаар

2023-04-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

ОХУ энэ оны 3-р сарын 18-нд Станбулын гэрээг 120 бус 60 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь уг хэлэлцээрийн гол зарчим буюу Украины үр тариа, Оросын хөдөө аж ахуйн экспортын бараа ба бордооны нийлүүлэлтийг хангах үүргээ зэрэг хэрэгжүүлэх зарчмыг үл тоомсорлосон явдал юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерришийн санал болгосон дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, Африк, Ази, Латин Америкийн гачигдаж буй орнуудад тусламж хүргүүлэх тухай хэлэлцээрт Станбулд гарын үсэг зурснаас хойших найман сарын хугацаанд уг гэрээний зөвхөн Украинд хамааралтай хэсгийг хэрэгжүүлж ирсэн. Украинаас 26 тонн орчим хүнсний бүтээгдэхүүн экспортлохдоо «Үр тарианы гэрээ»-нд заасан хүмүүнлэгийн зарчмуудыг үл тоомсорлосон ба үр тарианы 46 хувийг өндөр орлоготой орнуудад, харин 36 хувийг дундаас дээш орлоготой орнуудад нийлүүлсэн. Харин хамгийн ядуу буурай улс орнууд ердөө 2,5 хувийг нь л авч чадсан ба энэ хувь хэмжээ тогтмол буурсаар байна. Үүний үр дүнд Станбулын хэлэлцээр ба ЕХ-ны «Эв санааны нэгдлийн коридор» хөтөлбөр (уг коридороор дамжуулан 29 сая тонныг нэмж нийлүүлсэн) нь зөвхөн Барууны орнуудын таалалд нийцэхийн тулд үр тарианы экспортоо бүрэн хэрэгжүүлж буй Киевийн арилжааны ашиг сонирхолд үйлчилж байна.

Үүний цаана Станбулын хэлэлцээрийн хоёрдугаар хэсэг болох ОХУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо нийлүүлэлтийг хэвийн болгох тухай Орос, НҮБ-ын санамж бичгийн хэрэгжилтийг санаатайгаар таслан зогсоож байна. Оросын хөдөө аж ахуйн экспорт нэг талын хориг арга хэмжээнүүдэд хамрагдахгүй байгаа гэсэн Барууны орнуудын мэдэгдлүүд бүгд худал. Ийм урт удаан хугацааны туршид Россельхозбанкыг SWIFT системд дахин холбох, Орост хөдөө аж ахуйн техник, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийг сэргээх, даатгалын ажиллагаанд болон Оросын ачааны хөлөг онгоцнууд боомтуудад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтуудыг цуцлах, Тольятти-Одесса чиглэлийн аммиак дамжуулах хоолойн үйл ажиллагааг сэргээх, түүнчлэн бордоо үйлдвэрлэдэг Оросын компаниудын санхүүгийн үйл ажиллагааг сэргээх, тэдний царцаасан данснуудын хаалтыг тайлах зэрэг ажлуудад ахиц дэвшил гарсангүй. Хориг арга хэмжээнүүдийн хажуугаар Оросын компаниудыг «хулгайлсан» бараа зардаг «найдваргүй» ханган нийлүүлэгч гэж нэр хүндэд нь халдан, дарамт шахалт үзүүлж байна. Ядуу буурай орнуудад үнэ төлбөргүй нийлүүлэхээр ачсан Оросын 262 мянган тонн бордоог Литва, Латви, Эстони ба Нидерландад гацаан, цаашдын тээвэрлэлтэд нь саад болж байгаа явдал нөхцөл байдал үнэн хэрэгтээ ямар байгааг илтгэнэ.

Барууны орнууд үйл явдал Оросын хөдөө аж ахуйн экспортыг таслан зогсоож, харин Украины үр тарианы экспортыг саадгүй хийхийн хажуугаар өсөн нэмэгдүүлсээр байх сайхан, барууныханд тааламжтай хувилбараар үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байв. Үйл явдлын ийнхүү өрнөл Киевийн дэглэмд ихээхэн ашиг авчрах ба уг ашгаараа тэд Барууны орнуудаас зэр зэвсэг, сум худалдаж авах боломжтой. Мөн ийм тохиолдолд хүнсний үнийн өсөлтөөс гол ашиг хүртэгч болсон Барууны «том дөрөв» буюу Америкийн «Archer Daniels», «Midland», «Bunge and Cargill» ба Голландын «Louis Dreyfus» корпорацууд, мөн өөрсдийн пестицид болон генийн өөрчлөлттэй үрийг зарах гэж ихээхэн хичээж буй «Monsanto» ба «E.I. Dupont de Nemours» химийн компаниуд үр шимийг нь хүртсээр байх байсан. Гаалийн болон ургамлын эрүүл ахуйн журмаас чөлөөлөгдсөнөөс болж зах зээлд их хэмжээгээр цутган нийлүүлэгдэж буй Украины хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний улмаас сүйрлийн ирмэгт ирж буй Зүүн Европын тариачдын эрх ашгийн талаар ЕХ огт санаа зовохгүй байна.

Харамсалтай нь Оросын хөдөө аж ахуйн экспортыг хэвийн болгохын тулд НҮБ-ын зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хориг арга хэмжээнүүдийг бодитоор цуцлахгүй бол Станбулын хэлэлцээрүүд утгаа алдана. Уг хэлэлцээрүүдийг сунгах талаар авч хэрэгжүүлэх ОХУ-ын цаашдын арга хэмжээнүүд нь энэ чиглэлд ахиц дэвшил гарахаас хамаарна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 14 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

5 цаг 54 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 13 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 18 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

10 цаг 26 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

10 цаг 31 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

10 цаг 43 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

10 цаг 45 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 7 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 9 мин