Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа. Тэрбээр ХНХ-ын сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган чөлөөлсөн. Мөн парламент хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэсэн юм.
Харин намын гишүүнчлэлийн асуудлыг нь хэрхэх талаар тэрбээр тайлбар өгчээ. "Би дүүргийн намынхаа ажлаас чөлөөлөгдсөн. Намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг нам дээр шийдвэрлэх байх. Түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлж мэдэхгүй байна. Хурлаараа шийдвэрлэнэ байх" гэв. Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилжээ.
Эх сурвалж:www.polit.mn