Фото: 14 дэх удаагийн "Мөнгөн мод-2022"

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Соёл, урлагийн салбарынхны оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах 14 дэх удаагийн "Мөнгөн мод-2022" ёслолын ажиллагаа болж 24 номинацид шилдгүүдээ шалгарууллаа. 

 

"Мөнгөн мод-2022"-ын шилдэг хөгжимчин номинацид Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Э.Цэндсүрэн шалгарсан юм.

Шилдэг бүжигчин номинацид УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнхжин.

Шилдэг дуучнаар Үндэсний урлагийн их театр болон New Nomad Recors студийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан 

 

Шилдэг хөгжмийн зохиолчоор УДБЭТ-ын хөгжмийн зохиолч, Монгол Улсын консерваторийн багш Х.Алтангэрэл.

Шилдэг зохиолчоор "Гэртүүн" анимейшнийг үүсгэн байгуулагч, найруулагч, зохиолч Ц.Бат-Оргил.

Шилдэг жүжигчнээр Орфей театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Энхтуул.

Шилдэг бүжиг дэглээчээр СУИС-ийн Бүжгийн урлагийн  сургуулийн багш, Ди Дэйнс компанийн үүсгэн байгуулагч Ё.Дамчаабадгар.

Тайз, дэлгэцийн шилдэг зураачаар "Гэртүүн" анимейшнийн Э.Эрдэнэболд.

Шилдэг удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын филармонийн уран сайхны удирдагч, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан.

Шилдэг продюссерээр "Тамгагүй төр" жүжгийн ерөнхий продюссер, Номадс группийн ерөнхийлөгч, МУҮГА М.Есөнмөнх.

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар УДЭТ-ын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншарав.

Соёлын өвийн шилдэг бүтээлээр Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүллэг дэглэлтээр шалгарлаа.

Ном, хэвлэлийн шилдэг бүтээлээр Монголын үндэсний музейн "Нүүдэлчдийн агсарга бүс".

Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээлээр МҮОНРТ-ийн "Нүүдэлчин зөн" Арт медиа төслийн "Ухамсар".

 

Дуу, хөгжмийн шилдэг бүтээлээр Улсын филармонийн "Монгол аялгуу" хос пянз.

Зар сурталчилгааны шилдэг бүтээлээр Цагдаагийн ерөнхий газрын "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ".

 

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр Т.Одонгийн "Их эзэн Чингис хаан" уран зураг.

Хувцас загварын шилдэг бүтээлээр "Сэцэн фэшн" ХХК-ийн Дэвил коллщец.

Дизайны шилдэг бүтээлээр "Хүрээ лоунж" интерьер дизайн.

Архитектурын шилдэг бүтээлээр Д.Балдан агсны "Чингис хаан музей" шалгарсан юм. Түүний шагналыг хүү нь ирж авлаа.

Цахим шилдэг бүтээлээр Дижижтал Солюшнс ХХК-ийн Гүюүк метаверс.

Тайз, дэлгэцийн шилдэг бүтээлээр Херо энтертэйнментийн "Тамгагүй төр" жүжиг.

Кино урлагийн шилдэг бүтээлээр "Трио" уран сайхны кино шалгарлаа.

"Мөнгөн мод" цом "Трио" киноны ес дэх цом гэв.

Эх сурвалж www.polit.mn

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

3 цаг 18 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

3 цаг 18 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

3 цаг 18 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

3 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 36 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 41 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

17 цаг 43 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

17 цаг 48 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

20 цаг 22 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин