Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Бээжинд ажиллаж байхдаа тагнуулын хэргээр баривчлагдсан иргэнийг нь суллахыг Японы Засгийн газар Хятадаас шаардлаа. Тодруулбал, дээр дурдсан Японы иргэн нь “Astellas” хэмээх үндэстэн дамнасан эмийн корпорацийн ажилтан бөгөөд энэ сарын эхэн үеэс хойш Хятадад хоригдож байгаа юм. Японы “Kyodo News” агентлагийн мэдээлснээр 2015 оноос хойш тагнуулын хэргээр 17 Япон хүн Хятадад хоригдоод байгаа юм байна.

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироичи Мацуно ““Astellas” компанийн ажилтныг дипломат харилцаатай холбоотойгоор баривчилсан. Мөн консулын хувиар айлчлахыг урьсан” гэж даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр баривчлагдсан хүний хувийн мэдээлэл болон буруутгагдсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн “Astellas” компани өөрийн ажилтан мөн гэдгийг баталсан ч хувийн мэдээллийг нь задруулахаас татгалзсан байна.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин  дээр дурдсан Япон иргэнийг тагнуулын хэргээр шалгагдаж байгааг баталсан талаар “BBC” мэдээлэв. Тэрбээр “Хятадын тал хуулийн дагуу энэ хэргийг шалгаж, хуулийн дагуу хүний эрхийг хамгаална” гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө 2019 онд Хятад  улс Хятадын орчин үеийн түүхийн чиглэлээр судалдаг Японы профессорыг тагнуулын хэрэгт сэжигтнээр татаж шалгасан. Гэвч хоёр сарын дараа сулласан билээ. Ийн саяхан дахин нэг хүнийг дипломат харилцааны нууц задруулсан хэргээр баривчилсан нь дээрх хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд сайжраагүй гэдгийг баталж байгааг “BBC” тодотгов. Гэхдээ энэ хоёрдугаар сард Хятад, Япон улсын удирдах албан тушаалтнууд Токиод нууцаар уулзсан нь дөрвөн жилийн хугацаан дахь анхны тохиолдол байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

3 цаг 29 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

5 цаг 8 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

9 цаг 27 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

9 цаг 32 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

9 цаг 40 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

9 цаг 45 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

9 цаг 57 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

9 цаг 59 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

10 цаг 21 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

10 цаг 23 мин