Дэлхийн улс төр “халж” байна

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын дараа олон улс багагүй хөдөлгөөнд орсон долоо хоног өнгөрөв.

 

Японы Ерөнхий сайд Украинд айлчилсны учир...

 

Өмнөд хөршийн дарга Ши Жиньпин дахин сонгогдсоныхоо дараа хийж буй анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлсэнтэй зэрэгцэн Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Украинд гэнэтийн айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзав. Японы Засгийн газрын тэргүүний энэхүү айлчлал Орос Украины хурцадмал асуудал эхэлснээс хойш халуун цэгт ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна. “Жи-7”-н гишүүн орны төрийн тэргүүний хувиар дэлхийн халуун цэг Украинд айлчлах нь тийм ч гайхам асуудал биш харагдана. Гэвч энэхүү гэнэтийн айлчлал Ши, Путин нарын уулзалттай  давхацсан нь Украиныг болон АНУ-ын байр суурийг дэмжсэн бодлогын чанартай хэмээн геополитикчид үзэж байна.

 

Путин Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна гэв

 

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голди “Челленжер-2” танкийн эскадрилийг шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сумны хамт Украинд нийлүүлнэ” хэмээн мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Их Британийн дээрх мэдэгдлийг эрс буруушааж, “Бидэнд ч энэ сумны хангалттай хэмжээний нөөц бий. Бид хариу арга хэмжээг барих болно” гэж анхааруулж байсан. Их Британийн зүгээс өөрсдийн мэдэгдлээ зөвтгөж “Цөмийн зэвсэгтэй ямар ч холбоогүй” хэмээн тайлбар хийгээд байсан юм. Тэгвэл дээрх тайлбарын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байршуулна” гэдгээ уржигдар зарлажээ. “Энэ талаар Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкотой тохиролцсон. Тактикийн цөмийн зэвсэг байрлуулах нь цөмийн зэвсэг үл хэрэглэх тухай Минскийн гэрээг зөрчихгүй” хэмээн Кремлийн тэргүүн тодотгоод “Энэ ажлыг ирэх долдугаар сард дуусгана” гэж мэдээлээд байна. ОХУ-ын төрийн тэргүүний энэхүү мэдэгдлийг НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч Оана Лангеску, “Аюултай бөгөөд хариуцлагагүй алхам" гэж эрс шүүмжлээд “НАТО нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Энэ бол ОХУ-ын ээлжит сүрдүүлэг” гэж онцолсон юм. Мөн НАТО-ийн зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриалсныг Ройтерс агентлаг уламжлав.

 

Гондурас Тайваниас харилцаагаа таслав

 

Ийнхүү сүүлийн өдрүүдэд дэлхийн улс төр геополитик ойрхон ойрхон мэдэгдэл, уулзалт, шаардлагуудад дарагдаж эхэллээ. Зарим улс орны хувьд өмнө баримталдаг байсан төвийг сахисан байр сууриа өөрчилж буйгаа зарлах болсон байна. Тухайлбал, Өмнөд Америкийн Гондурасын Бүгд Найрамдах улсын Гадаад харилцааны яам Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа тасалснаа өчигдөр мэдэгдэв. Мэдэгдэлд “Гондурасын засгийн газар дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс оршдогтой санал нэг байна. БНХАУ-ын Засгийн газар бүх Хятадыг төлөөлсөн цорын ганц Засгийн газар мөн” гэж мэдээлснийг The Guardian болон Аль Жезера онцлов. Энэхүү мэдэгдлийн хариуд Тайванийн Гадаад харилцааны сайд  Жозеф Ву “Гондурасын Засгийн газар Тайвань болон Хятадын үзүүлж буй тусламжийн хөтөлбөрүүдийг харьцуулж байсан нь энэ шийдвэрт нөлөөлсөн” гэж шүүмжилжээ. Тэрээр Тайванийн бүх дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яамдын ажилтнуудыг Гондурасаас эргүүлэн татахаа мөн хэлсэн байна.

Харин Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн уг шийдвэрийг Хятадын зүгээс хийсэн “дарамт, сүрдүүлгийн үр дүн” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн  Сингапурын Ерөнхий сайд Ли Циен Лөн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигдөр эхлүүлсэн. Тэрээр БНХАУ-д болж буй Азийн орнуудын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ганцаарчлан уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)

 

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

21 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

1 цаг 37 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

1 цаг 44 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

6 цаг 28 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

6 цаг 28 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

21 цаг 25 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

Өчигдөр 10 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 14 мин