Тайванийн ерөнхийлөгч АНУ-д айлчилна

2023-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн Төв Америкийн Гватемал, Белиз улсаар айлчлахдаа АНУ-д албан ёсны бус айлчлал хийнэ гэдгийг Тайванийн Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Үүнийг Хятадтай үүссэн  зөрчлийг нэмэгдүүлэхээс зайлсхийж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзах гэж байна хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Тодруулбал, Цай Ин Вэн энэ сарын 30-нд Нью Йорк хотод очих юм байна. Дараа нь Лос Анжелес хотоор дамжих урьдчилсан тов гарчээ. Калифорнид байхдаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Мак Картитай уулзана гэж Тайванийн ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлэв.

Цэргийн зэвсэг, хэрэгслийн худалдаа, нисдэг бөмбөлөг гэсэн хэд хэдэн асуудлаас үүдэн АНУ болоод Хятадын харилцаа хурцдаад байгаа билээ. Тиймээс Цай Ин Вэнийн АНУ дахь албан бус айлчлалыг Хятадын Гадаад хэргийн сайд буруутгаж,  АНУ болон Тайванийн Засгийн газар хооронд ямар нэгэн хэлэлцээр хийж болохгүйг анхааруулав.

Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэн Бин “Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ эрх баригчдад нь дахин анхааруулья. Хэрэв гадны ямар нэгэн улсын тусламж болон өдөөн хатгалгаар тусгаар тогтнох оролдлого хийвэл юу ч бүтэхгүй” гэж “Aljazeera”-д ярьжээ. Тэрбээр Германы Боловсролын сайд энэ долоо хоногт Тайваньд айлчлах мэдээллийг ч эрс шүүмжилсэн юм. Герман нь АНУ-тай адил Тайваньтай албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй. Гэсэн ч Хятадын Гадаад хэргийн яам тус айлчлалыг “Нэг Хятад” бодлогод халдсан хэмээн буруутгасан байна. АНУ нь Тайванийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч, гол холбоотон орон юм.

Тиймээс Цай Ин Вэнийн айлчлалын үеэр Хятадын зүгээс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлнэ гэж таамаглаж, Тайванийн Батлан хамгаалах яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэж салбарын дэд сайд По Хорнг-Хуэй мэдэгджээ. Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад нь АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын Тайпей дэх айлчлалын дараа өнгөрсөн оны наймдугаар сард арлын эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж сүрдүүлж байв. Дашрамд дурдахад Гватемал, Белиз улсууд нь Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 14 орны хоёр нь юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

6 цаг 42 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

8 цаг 21 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

12 цаг 41 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

12 цаг 45 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

12 цаг 54 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

12 цаг 59 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

13 цаг 11 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

13 цаг 13 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

13 цаг 34 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

13 цаг 36 мин