Сэрэмжлүүлэг: Хүчтэй шуурганы улмаас нэг иргэн нас барж, 16 иргэн төөрчээ

2023-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Энэ сарын 20-21-ний өдөр  Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1-7 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурсан.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас:

  • Гуравдугаар сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увсад хоёр,
  • Гуравдугаар сарын 21-нд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт зургаа (үүнээс нэг хүүхэд) буюу нийт 16 иргэн малдаа явж байгаад болон автомашинтайгаа төөрсөн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэний амийг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт автомашинаар зорчиж яваад цасанд суусан 14 зорчигчтой гурван автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Хүчтэй салхи, шуурганы улмаас:

  • Увс аймагт нэг, Өмнөговь аймагт 2 айлын гэр нурсан
  • Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 дугаар тулгуур багана унажээ.

Тухайн эвдрэлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, тус өдрийн 22:00 цагт хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

2025-05-09
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

4 цаг 26 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

4 цаг 31 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

4 цаг 31 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

19 цаг 54 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

19 цаг 55 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

2025-05-09
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
267 дахь папаар Роберт Превост тодорчээ