Ерөнхий сайдын байр суурийг The times онцолжээ

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Монголын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд оржээ. Оюутолгой бол дэлхийн зэсийн салбартаа дөрөв дэх том уурхайд тооцогдож буй юм. Нөгөөтэйгүүр улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, дайн байлдаантай байгаа хоёр том хөршийн дунд орших ардчилсан Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр гуравдагч орнуудын сонирхлыг ч татаж байна. Энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд сурвалжилсан бөгөөд энэ үеэр зарим нь Монголд ирж,  Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авчээ.  Тэдний нэг нь Их британийн The Times юм. “The Times Of London podcast”-ын дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь, эшлэлийг “Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна” гэсэн гарчигтайгаар тоймолсон байна.  


“Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна.  Барууны улс орнууд зэр зэвсгийн зардалд (AUKUS-цөмийн шумбагч онгоцын хэлэлцээр зэрэг) зарцуулж буй төсвөө хөгжиж буй улс орнуудад чиглүүлсэн бол илүү утга учиртай байх байсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. 
Барууны улсуудтай геополитикийн болон цэрэг зэвсгийн сөргөлдөөнтэй буй авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд шахагдсан ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрбээр олон улсаас хүсэж байна. 
“Их гүрнүүдийн сөргөлдөөнөөс хамгийн их хохирч үлдэх нь хөгжиж буй жижиг улс орнууд байх болно. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм. 
Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хангахыг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ улс орнууд дайнд зарцуулж буй тэр их мөнгөө энгийн иргэдийн сайн сайхны төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө зарцуулбал үр дүн, утга учир нь дайн байлдаанаас хавьгүй илүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. 
Украинд халдсан Оросын түрэмгийлэл болон Хятадын баримталж буй шийдэмгий бодлогыг эрс буруушааж буй барууны улс орнууд Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос болон Хятадын талд зогсох уу гэдэг шахалтыг жижиг улс орнуудад тулгаж байгаа нь тэднийг сонголтгүй, буланд шахсан хэцүү байдалд оруулж байна гэж Л.Оюун-Эрдэнэ үзэж байна. 
Зүүн өмнөд Азиас Латин Америк хүртэлх улс орнуудын удирдагчид тэдний цэрэг зэвсгийн болон худалдааны хамтрагч болох Хятад улсыг тусгаарлах үзэгдэлд тийм ч таатай хандахгүй байгаа юм. Их Британиас зургаа дахин том газар нутагтай ч Ирланд улсын хүн амаас бага буюу 3.5 сая хүн амтай Монгол Улс шиг нөхцөл байдалд байгаа улс орон цөөн. 
“Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан хэрнээ ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм.
Монгол Улс шатахуун болон хийн импортоор ОХУ-аас хамааралтай байдаг бол Монголын уул уурхайн бүтээгдэхүүний болон ноолуурын гол экспортлогч нь БНХАУ билээ. Монголын зэвсэгт хүчин хоёр том хөршийн өмнө хүчин мөхөс бөгөөд төв Азид алслагдсан газар зүйн байршлаас болоод Украйн шиг зэр зэвсгийн тусламж аваад байх боломж хомс юм. 
“Рио Тинто” групптэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцлоо. 
Монгол Улс В.Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Украин руу халдсан Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгсөн нь НҮБ-ын өмнө өөрсдийгөө таагүй байдалд оруулсан юм. 
“Түдгэлзэнэ” гэдэг бол амаргүй шийдвэр ч гэлээ бид дипломат тэнцвэрийг хадгалахын тулд  энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам гэж тус улсын Ерөнхий сайд хэлж байна. “Монгол Улс далайд гарцгүй ч гэлээ Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэр асуув. 
“Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монголтой адил жижиг улс оронд тусч буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Европын холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд ОХУ барууны онгоцуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улсын агаарын орон зайнаас олдог төлбөрийн орлого тасалдаж байна. Хятад Улс “Тэг ковид” бодлогыг хатуу баримтлан хилээ удаан хугацаагаар хааснаас шалтгаалж Монголын эдийн засаг бас хохирол амссан.  Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг дагавар үзүүлж байдаг. Зүйрлэж хэлбэл, далайн эргийн шуургатай адил. Давалгаа эргийн хадыг алгадна. Далай байдгаараа, хад ч хэвээрээ. Гэвч хүчтэй давлагаанд шидэгдсэн загас, жараахай дунд нь үрэгдэж байдаг гэж тэрбээр жишээ болгон ярьсан юм.” 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 55 (7040)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

8 цаг 30 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

8 цаг 30 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

8 цаг 30 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

8 цаг 30 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

8 цаг 30 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

8 цаг 30 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

8 цаг 30 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

18 цаг 40 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

18 цаг 42 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

18 цаг 43 мин