Самсунг:Солонгосыг хагас дамжуулагчийн төв цэг болгоно

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цахилгаан барааны үйлдвэрлэлээрээ монопольд тооцогддог “Самсунг” компани Солонгосыг хагас дамжуулагчийн мега төв цэг болоход нь дэмжих зорилгоор 230 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ

. Солонгосын Засгийн газар  ойрын 20 жилд хагас дамжуулагч үйлдвэрлэлийн мега хот болно гэдгээ зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд ухаалаг, гар утас, зурагт, мемори чип буюу санах ойн төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг “Самсунг” компани чипний таван том үйлдвэр барихаар болсон талаар “BBC” мэдээллээ.

Учир нь Засгийн газраас нь технологийн компаниудынхаа татварыг бууруулах, дэд бүтцийг нь дэмжих гэсэн боломжуудыг олгож байгаа юм. Энэ талаар Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам “Технологийн компаниудын дэд бүтэц, үйлдвэрлэлийг дэмжих мега төв нь хагас дамжуулагчийн эко системийг бүрдүүлэх чухал тулгуур болно” гэж мэдээлжээ.

Гар утаснаас эхлээд цэргийн техник хэрэгслийг цэнэглэдэг хагас дамжуулагчид нь АНУ болоод Хятад гэсэн хоёр том гүрний маргааны гол сэдэв болоод байгаа юм. Тодруулбал, аль улсаас үйлдвэрлэснээс үл хамааран АНУ-ын инженер технологийн хэрэгсэл, программуудаар дамжуулан чипийг Хятад руу экспортлодог компаниудаас зөвшөөрөл шаардана гэдгээ АНУ аравдугаар сард зарлаж байв.  Үүний хариуд Хятад Америкийг “технологийн ноёрхогч” хэмээн нэрлэсэн билээ.

Мөн Нидерланд улс үндэсний аюулгүй байдлынхаа хүрээнд микрочипний экспортыг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа.

Эх сурвалж:BBC

 

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

1 цаг 10 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

1 цаг 18 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

6 цаг 1 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

6 цаг 1 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

20 цаг 49 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

20 цаг 58 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

Өчигдөр 10 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 14 мин
О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

Өчигдөр 09 цаг 37 мин