Мишель Иео Оскарын шилдэг жүжигчний шагнал хүртсэн анхны Ази эмэгтэй боллоо

2023-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах Оскарын наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн анхны Ази эмэгтэйгээр Мишель Иео /Michelle Yeoh/ тодорлоо.

Малайзад төрсөн тэрбээр “Everything Everywhere All at Once” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарлаа. Түүний тоглосон энэ кино Оскараас долоон шагнал хүртээд байгаа юм. Тэрбээр энэ киноны Азиас Америкт цагаачилж ирээд  маш хэцүү нөхцөлд амьдарч байгаа угаалгын бизнес эрхэлдэг эмэгтэйн дүрд тоглосон юм.

Шагнал хүртэх үеэрээ Мишель “Оскар хүртэж байгаа намайг харж суугаа хөвгүүд, охидод асар их боломж байгаа гэдгийг мэдрүүлж, итгэлийн бамбарыг асаасан мөч тохиож байна. Энэ бол мөрөөдөл биелдэг учир том хүсэл зорилготой байхын нотолгоо юм. Дэлхийн бүх ээжүүд супер баатрууд байдаг. Ээж хүний тусламж, дэмжлэггүйгээр бидний хэн нь ч энэ тайзнаа зогсохгүй байлаа” гэж ярьжээ.

Одоогоор Ази гаралтай таван хүн Оскарын шагналыг хүртээд байгаагийн нэг нь Мишель юм. Гэхдээ тэрбээр шилдэг жүжигчний төрөлд анхдагч гэдгээрээ онцлогтой.

Энэ киноны зураг авалтын үеэр Мишель нэгэн сэтгүүлчид “Кино бүтэх гэж удаан хугацааг зарцууллаа. Өөрөөсөө огт өөр, илүү хүчтэй эмэгтэйн дүрийг бүтээлээ. Азичууддаа хандан хэлэхэд та бүхэн ч бас Холливүүдийн од болж чадна. Үүнийг би өөрийн биеэрээ бүрэн мэдэрлээ” хэмээн ярьж байв.

Эх сурвалж:CNN

 

 

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

7 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

1 цаг 24 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

1 цаг 31 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

6 цаг 14 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

6 цаг 14 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

21 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

21 цаг 11 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

Өчигдөр 10 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 14 мин