Албадан хөдөлмөрийн хохирогчдод нөхөн төлбөр олгох Сөүлийн шийдвэрийг Токио сайшааж байна

2023-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

Японы колончлолын үед албадан хөдөлмөр эрхлүүлсэн иргэдийн хохирлыг барагдуулах олон нийтийн сан байгуулах Өмнөд Солонгосын эрх баригчдын шийдвэрийг Японы засгийн газар сайшааж, БНСУ-тай харилцаагаа иж бүрэн хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ тухай Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши сэтгүүлчдэд мэдэгдэв.

“Өмнөд Солонгосын Дээд шүүхийн шийдвэр гарсан нь 2018 оноос хойш маш хүнд байдалд байсан Япон, Өмнөд Солонгосын харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулах Өмнөд Солонгосын эрх баригчдын шийдвэрийг бид өндрөөр үнэлж байна" гэж тэр хэлэв. Ё.Хаяши хэлэхдээ, хоёр улс бие биедээ чухал ач холбогдолтой бөгөөд олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх ёстой. Япон, Өмнөд Солонгосын хоёр нь, АНУ-ын оролцоотой гурван талт хэлбэрээр стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхээ сайд амлав.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Чин даваа гарагт Японы колончлолын үед албадан хөдөлмөрийн хохирогчдод нөхөн олговор олгох олон нийтийн сан байгуулах төлөвлөгөөгөө зарлав. Японы компаниудын шууд төлбөрийн оронд Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам, Аюулгүй байдлын яамтай холбоотой сан, хувийн байгууллагуудаас хандив цуглуулах юм байна.

Албадан хөдөлмөрийн хохирогчдод төлөх төлбөрийн талаарх санал зөрөлдөөн нь Япон, БНСУ-ын харилцаанд саад учруулж буй гол бэрхшээлүүдийн нэг юм. Энэ төрлийн санхүүгийн бүх нэхэмжлэлийг 1965 онд хоёр талын дипломат харилцаа тогтоосноор барагдуулсан гэж Токио үзэж байна. 2018 онд Дээд шүүх Японы Mitsubishi Heavy Industries болон Nippon Steel компаниудыг Солонгосын иргэдэд нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзсэн нь энэ шийдвэр нь хоёр улсын харилцааг хурцатгах шинэ үеийг эхлүүлсэн юм. Гэсэн хэдий ч БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёол засгийн эрхэнд гарснаар талууд хоёр орны харилцааг хэвийн болгоход чиглэсэн идэвхтэй яриа хэлэлцээгээ сэргээв.

 

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

1 цаг 9 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

1 цаг 16 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

6 цаг 0 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

6 цаг 0 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

20 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

20 цаг 57 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

Өчигдөр 10 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 14 мин
О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

Өчигдөр 09 цаг 37 мин