Халуухан өрнөх хаврын чуулган айсуй...

2023-03-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Дамдин

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ чуулганаар олны анхаарлыг татсан нэлээд асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Тухайлбал, УИХ, Засгийн газрын гишүүдийн ойрын хамаарал бүхий хүмүүсийг төрийн удирдах албан тушаалд томилох хийгээд эдгээр албан тушаалтнуудын эзэмшдэг компанийг төрийн тендерт оролцохыг  хориглох хууль ээлжээ хүлээж буй. Уг хуулийг өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх байсан ч үлдээсэн байдаг. 
Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль бий. Энэ хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны аравдугаар сард өргөн барьсан. УИХ өнгөрсөн оны сүүлчээр хэлэлцэж эхэлсэн. Засгийн газраас "5 Ш" ажиллагааг зарласан. Эхнийх нь "Шүгэл" ажиллагаа. Тэр утгаараа уг хуулийн хэрэгцээ бий болчихоод байгаа гэсэн үг. 
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль байна. Төслийг санаачлагчид хийгээд эрх баригчид Норвеги, Сингапур зэрэг 100 гаруй улс орны баялгийн сангийн туршлагыг "монголчлох" байдлаар уг хуульд оруулахаар болсон. Монгол Улс баялгийн сангаа хэрхэн бүрдүүлж, зарцуулахаас эдийн засаг, гол нь хүний хөгжлийн асуудал шууд хамаарна. Дээрээс нь өнгөрсөн 2022 онд эрчимтэй өрнөсөн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийн дүнд оны сүүлч гэхэд эдийн засагт эерэг үр авчирсан. Энэ нь Баялгийн сангийн хүлээлтийг зүй ёсоор бий болгоод байна. 


Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар яригдах нь бараг тодорхой боллоо. УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоо руу явах талаар эрчимтэй ярьж байна. Үүн дээр улс төрийн намуудын байр суурь нэгдэж буй бололтой. УИХ-ыг бараг дангаараа бүрдүүлж байгаа эрх баригч намын удирдлагууд ч "...Тоглоомын дүрмээ та бүхэн зохио. Алийг нь ч дэмжинэ" гэсэн байр суурийг илэрхийлсэн. 
Энэ мэтийн цаг нь тулсан, хэрэгцээ нь нэгэнт бий болсон хуулийн төслүүд хүлээгдэж байна.  Гэхдээ ямар хуулийг хэзээ хэлэлцэх вэ гэдэг эрэмбэ дарааг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэж баталдаг номтой. 


Хаврын чуулганыг улам халуун болгох олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй нэг асуудал бий. Тэр нь чуулганы эхэнд зайлшгүй яригдана. Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын хоёр гишүүн чуулган завсарлах үеэр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. "...Тэдний хүсэлтийг чуулганы эхэнд хэлэлцэнэ" хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн. Ер нь бол нүүрсний хулгайн эргэн тойрон дахь асуудал хаврын чуулганы ч, хаврын улс төрийн ч гол сэдэв нь байх бололтой. Ийн УИХ-аар гишүүдийн бүрэн эрхийг авч хэлэлцэх бол "...Ийм хүсэлт өгөөгүй гишүүд нүүрсний хулгайг босгож ирж, зуурчихаад байгаа Засгийн газартай тооцоо бодохоор зэхэж байна" гэсэн яриа тарж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр жагсаал зохион байгуулсан гэх асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ уяач улстөрчид, шүүгч нартай сэм уулзах болсон гэж улс төр, хууль хяналтынхны дунд яригдаж байна. 


Бас цагаан сарын үеэр нүүрсний хулгайд холбогдсон хүмүүс золголт нэрээр зогсоо зайгүй "чухал" уулзалтуудыг хийжээ. Ийм үйл ажиллагааг нэгэн банкны эзэн голлож зохион байгуулсан гэх мэдээлэл байна.
Гэхдээ олон нийтийн зүгээс нүүрсний хулгайд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн энэ хэрэгт шүүгч нар, прокуроруудын хэрхэн хандаж буй дээр ихээхэн анхаарал тавьж байгаа юм. Тэр утгаараа, энэ хаврын улс төр Төрийн ордны дотор ч, гадна ч нүүрсний хулгайтай холбоотой өрнөх бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 47 (7032)

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

3 цаг 17 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

3 цаг 18 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

3 цаг 17 мин