ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн дээд түвшний чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн цэвэр агаарын түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET) ажиллаж Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Монгол Улсад болж буй "Цэвэр агаар" дээд түвшний чуулга уулзалтад 53 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Чуулга, уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн дарга Сангмин Нам нар мэдээлэл хийлээ.
Эх сурвалж www.polit.mn
хотынхоо агаарын бохирдлыг хөрсний бохирдолыг дорвитой шийдчихвэл дагаад нэлээд асуудал цэгцэч сайжирна шүү ялангуяа ЭРҮҮЛ МЭНД