АТГ: А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар,Д.Бат-Эрдэнэ нарын долоон гишүүнийг яллагдагчаар татсан

2023-02-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.  Тэрбээр  "Нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай хийх зорилгоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Нэгжлэг хийх ажиллагааг 143 газарт, хүний бие, эд зүйлд үзлэг хийх ажиллагааг 408 удаа хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авсан. Мөн байгууллага, иргэнээс 905 баримт материал гаргуулан авсан гэх мэтээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаан нийт 78 хүнийг яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42. Үүнд улстөрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлигал өгсөн, Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Мөн ЗТХ-ийн сайд асан нэг, төрийн нарийн бичгийн дарга асан хоёр, аймаг, сумын Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалахын ажилтан дөрөв, Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс-Тавантолгой" компанийн зургаа, "Тавантолгойн төмөр зам" компанийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн албан тушаалтан 14, 22 иргэн нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байна. 

Хэргийг шалгах явцдаа 17 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоогийн байдлаар найман яллагдагч хоригдож байна. Үүнээс гадна хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ гүйцэтгэхийг хориглосон дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 26 хүн байна.

Шалгалтын явцад 13.8 тэрбум төгрөгийн авлигал авсан нь тогтоогдож байгаа учраас 94 үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц 83, офисын гурван талбай, таван зогсоол агуулах, 48 тээврийн хэрэгсэл, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбумын үнэт цаасыг хязгаарласан.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаад явж байгаа" гэлээ.  

Эх сурвалж:www.polit.mn 

MONGOLIA NEWS
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Уржигдар 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин