Хүнд төмөр, хүйтэн трубанаас эмээгээгүй Сантехникч охин

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Бидний дунд сантехникч хэмээх мэргэжлийг эрэгтэй хүн л  эзэмшдэг гэсэн ойлголт бий. Тэгвэл энэ мэргэжлийг эмэгтэй хүн эзэмшиж болдгийн тод жишээ нь Дархан-Уул аймгийн Политехник коллежийн сантехникийн ангийн төгсөгч М.Энэрэл юм. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа урилаа. 

 

АНГИЙНХАА ГАНЦХАН ЭМЭГТЭЙ СУРАГЧ 


Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, өмнөө тавьсан зорилготой, хурдан шаламгай хөдөлгөөнтэй жаахан охиныг М.Энэрэл гэнэ. Тэрбээр есдүгээр ангиа төгсөөд аймгийнхаа Политехникийн коллежид элсжээ. Анх сургуульд орохдоо барилгын засал чимэглэлийн ангид орж байсан боловч тухайн үед заслын ангид дөрвөн хүүхэд байсан болохоор анги нь  бүрдээгүй ажээ. Тиймээс ангиа солих болоход сантехникчийн ангийг сонгосон байна. М.Энэрэл ангидаа ганцхан эмэгтэй сурагч нь байсан гэнэ. Тэрбээр “Би энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй. Үнэхээр сонирхолтой мэргэжил шүү. Сантехникчийн мэргэжил хэцүү биш. Өөрөө хичээвэл охидууд ч бүрэн эзэмших боломжтой. Намайг ангийн найзууд болон багш нар их ойлгож, дэмждэг байсан. Тиймээс ямар ч шантрах асуудалгүйгээр хүссэн мэргэжлээ эзэмшээд төгссөн. Удахгүй коллежидоо мэргэжлээ гүнзгийрүүлэн дахин  суралцах бодол бий. Хүн өөрийн дуртай мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллах нь л хамгийн аз жаргалтай байдаг юм байна” гэж сэтгэгдэлээсээ хуваалцсан юм.   

 

МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ТҮҮХ 


-М.Энэрэлийг анх мэргэжлээ сонгоход нь гэр бүлийнхэн нь дурамжхан хүлээж авчээ. Тухайлбал, ээж нь  “Эмэгтэй хүүхэд өөртөө тохирсон мэргэжил сонгох хэрэгтэй. Сантехникчийн мэргэжил хүнд” хэмээн зэмлэж байсан гэнэ. Харин дунд сургуулийн анийнх нь найзууд “Тогооч болохгүй,  яасан юм” гэж хэлж байсан удаатай.  Энэ үед М.Энэрэл хүмүүсийн хэлж буй үг, хандлагыг тоолгүй зөвхөн өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдлийн төлөө сонгосон сонголтдоо бат зогсож чадсан гэнэ. Энэ тухайгаа “Тухайн үед намайг ганц дэмжиж, урам өгч байсан хүн нь манай ах байсан. Учир нь ах маань мөн сантехникч мэргэжилтэй. Тиймээс сайн сантехникч болоорой, гэхдээ амархан мэргэжил биш шүү гэж зөвлөж байсан. Би мэргэжлээ сонгохоосоо өмнө ахтайгаа хамт ажиллаж байсан юм. Анх ахынхаа ажлаа хийж буйг хараад энэ мэргэжилд татагдсан. Миний мэргэжил надад бүхнээс илүү үнэ цэнтэй” гэсэн юм. 

 

М.Энэрэл: Хүн хэзээ ч мэргэжлээ голж болохгүй

Сантехникч М.Энэрэлтэй цөөн хором ярилцлаа. 

-Мэргэжил бүхэн өөрийн онцлогтой. Харин сантехникчийн мэргэжлийн сайхан нь юу вэ? 
-Сантехникч гэхээр хүмүүс ариун цэврийн өрөөний бөглөөс гаргадаг. Бохир эд зүйлтэй харьцдаг гэж ойлгодог. Гэтэл үүнээс гадна бид хүйтэн халуун усны холбоос, агаар сэтгэлтийн төхөөрөмж хийнэ. Мөн бусад сантехникийн холбогдолтой эд зүйлийн гэмтлийг засдагаараа онцлог. Орон сууцнаас эхлээд гэр хороолол хүний амьдарч буй орчны бүхий л аюулгүй байдлыг хангаж ажилладаг гэсэн үг. Хүмүүст тав тухтай амьдрал бэлэглэнэ гэдэг сайхан шүү. 


-Ажлаа хийх явцад аюулгүй ажиллагаа их чухал байх даа? 
-Халуун, хүйтэн усны холбоосыг  холбох нь их сонирхолтой. Мөн олс ороох явц нь чимхлүүр ажил ихтэй. Учир нь олсоо трубаныхаа гадуур буруу ороох юм бол ус алдах эрсдэлтэй. Тиймээс ажлаа гүйцэтгэж байхдаа их хянуур байх ёстой. Мэдээж өөрийгөө бодоод аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллах ёстой мэргэжил. Мөн цахилгаан багаж, төхөөрөмжтэй харьцдаг учир  сонор сэрэмж сайтай байх нь илүүдэхгүй.  


-Сантехникчийн ажлын хамгийн чухал, хэрэгтэй багаж нь юу байдаг вэ? 
-Миний мэргэжилд нь түгээмэл ашигладаг олон багаж бий. Жишээлбэл, гаазуу, отвертка, тусгай түлхүүр, гар хөрөө, алх гээд л. Би мэргэжлээ сонгохоосоо өмнө сантехникчээр ажилладаг хоёр эмэгтэйг  харж байсан юм. Анх харахад хэцүү санагдаж байсныг нуухгүй. Гэхдээ өөрөө хичээвэл хэцүү мэргэжил огт биш юм билээ. Тууштай л байвал амжилтад хүрэх боломжтой санагддаг. 


-Цаашлаад энэ мэргэжлээр сурахыг хүсч байгаа охидод ямар зөвлөгөө өгөх вэ? 
 -Хүн хэзээ ч мэргэжлээ голж болохгүй. Тиймээс цаашид сантехникч мэргэжлийг сонгох  эмэгтэй олон байгаасай гэж хүсч байна. Сургуулиа төгсөх гэж буй дүү нар надаас “Төгсөөд таны мэргэжлээр сурвал ямар бол” гэж байнга  асуудаг. Би ч хичээгээд сурвал болохгүй зүйл байхгүй гэдгийг хэлж, зөвлөдөг. Ажил хүнийг голно гэхээс бид ажлыг голох нь утгагүй.   


Хүн ямар ч мэргэжил сонгосон өөрөө дуртай бол амжилт гаргаж чаддаг ажээ. Ялангуяа сантехникчийн мэргэжлийг зөвхөн хөвгүүд эзэмшдэг гэсэн хэвшмэл ойлголтыг М.Энэрэл охин ийнхүү үгүйсгэсэн юм.  Хэдий эрсдэлтэй, амаргүй мэргэжил  болов ч охид хөвгүүдээс ялгаагүй халуун, хүйтэн усны холболтыг хийж, аптерик, бахь бариад сангийн ажил хийж чадна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22