Т.САЙХАН
Гадаадын их, дээд сургуулиудад суралцах оюутнуудын зээл, тэтгэлгийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Оюутнуудад тэтгэлэг олгох сан байгуулагдаад 30 жил болсон байна. Энэ хугацаанд нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг 1.3 сая хүүхдэд олгожээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадаадад бакалавр, магистр, докторт 3500 хүүхэд сургасан байна. Энэ тэтгэлгийг зөвхөн эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд авах, тэд эх орондоо ирээд зээлээ төлөхгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байх зэрэг асуудал гарч буй эсэхэд хардлага үүсэж байна. Тиймээс ч тодорхой хяналт шалгалт хийж байгаа. Энэ жил Сангийн Яамтай хамтарсан шалгалтыг зохион байгуулж, үр дүнг зарлана" хэмээн хэллээ. Өнгөрсөн хугацаанд гадаадад тэтгэлгээр суралцсан 3500 оюутны 1000 гаруй нь гэрээнийхээ үүргийг биелүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn