ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Ардчилсан нам хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна. Нэн тэргүүнд бид авлигын аквариумыг хага цохино. Авлига цэцэглэн хөгжих таатай орчин нь Тендерийн хууль болж үүнд улстөрчид, түүний хамаарал бүхий этгээдүүд холбогдох нь энгийн үзэгдэл болсон. Иймд бид авлигачид өсөн үржих аквариум болсон Тендерийн хуулийг бүрэн өөрчилж, танил талаас үл хамааран, хамгийн бага үнийн саналын зарчмыг хэрэгжүүлнэ" гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Эх сурвалж www.polit.mn