Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад машин техник хүлээлгэн өгөв

2023-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа. Энэ нь 2023 он гарснаас хойш түүний цэрэг, дайчидтай хийж буй анхны уулзалт болж байна. Ерөнхийлөгчийг Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсаж угтав.Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаа ангийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцууллаа. Ангийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч эх орныхоо 8252 км урт торгон хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй, нэр төртэй хамгаалж байгаа хилчин дайчид, тэдний ар гэрийнхэнд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмж, байнгын бэлэн байдлыг шаардсан нэн хариуцлагатай алба гэдгийг цохон тэмдэглэлээ. Цаашид улсын хил хамгаалалтын чадавхыг сайжруулах, найдвартай байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хилчдийн нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг хэлж, амжилт хүслээ. Тэрбээр хилийн цэргийн 0129 дүгээр ангид ажиллах үеэрээ тус ангид машин, техник хүлээлгэн өгөх ёслолд оролцов.

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

50 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

50 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

50 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

50 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

50 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

50 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

50 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

50 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

50 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

50 мин