Б.Оюунгэрэл: Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд “шүгэл үлээнэ”

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос өнөөдөр буюу хоёрдугаар сарын 03-нд “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” улсын зөвлөгөөн, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар тус холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

 

-Малчин эмэгтэйчүүдийн манлайлал гээд нэрнээсээ эхлээд энэ удаагийн зөвлөгөөн анхаарал татаж байна. Гэхдээ агуулга нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал руу чиглэнэ гэж ойлгосон. Тэгэхээр манлайлал, хөдөлмөр эрхлэлт хоёр хэрхэн холбогдоно гэсэн үг вэ?
-1990 оноос хойш 30 гаруй жилд монголчууд малаа хайрлаж, өсгөсөн нь мал тооллогын дүнгээс харагдаж байна. Үүний цаана малчдаа тэр дундаа эмэгтэйчүүдээ хайрлаж чадсан уу гэдгээ бид эргэж харах хэрэгтэй. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд амьдарч байгаа учир хүний эрхийг дээдлэхийн тулд жам ёсны эрхийг нь эдлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн малчид ухаалаг утас, нийгмийн сүлжээ, телевизээр мэдээлэл авч байна. Гэхдээ мэдээлэл авна гэдэг нь эрхээ бүрэн эдэлж байна гэсэн үг биш. Тиймээс “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 2023 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт гэсэн үндсэн сэдэв дээр төвлөрч ажиллана. Үүний эхний алхам болгож “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөн, өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. 21 аймгийн 330 сумаас хөдөлмөрлөх эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэхээр 1000 малчин эмэгтэй бусдыгаа төлөөлөн ирсэн. 
Бид ТББ-д хуулиар олгосон хэм  хэмжээний дагуу малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд эхний “шүглээ үлээж”, хөдөлмөрийг нь үнэлүүлэхэд чиглэсэн санал, санаачилга, шийдлийг бодлого боловсруулах түвшний хүмүүсийн сонорт нь хүргэхээр “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.  Малчин эмэгтэйчүүд зөвлөгөөнд оролцох бүх зардлаа хувиасаа гаргаад, өөрсдөө зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаараа дуу хоолойгоо хүргэж байгаа нь манлайлал юм. Манлайлал гэдэг дан ганц дарга байх тухай ойлголт биш. Харин бие биеэ хүндэлж, хамтран ажиллах, дэмждэг байх юм. 
Манай улсад хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаа нэг том бүлэг нь малчин. Тэдгээрээс бид эмэгтэйчүүдийг онцлон авч үзлээ. Малчин эмэгтэйчүүдийн ажил, хөрөнгө нь мал байдаг. Цаг агаар эрс хүйтэрч мал хоргодоход тэтгэвэр, даатгал, цалин байхгүй. Мал тооллогын дүнгээс харвал малчдын 90 хувийнх нь мал зөвхөн нөхрийн нэр дээр бүртгэлтэй байна. Харин эхнэр, нөхрийн хоёулагийнх нь нэр дээр бүртгэлтэй болсноор эмэгтэйчүүд өмчтэй болж эрүүл мэнд болон  нийгмийн даатгалаа төлж эхэлнэ. Ингэснээр эмнэлгийн тусламж болон бусад нийгмийн үйлчилгээг авна. Зээл авах эрх үүсч, жижиг дунд бизнес эрхлэх боломжтой болно гэсэн олон давуу талтай. Тиймээс мал тооллогын бүртгэлийг эхнэр, нөхрийн хамтын нэр дээр байлгах гэсэн саналыг дэвшүүлж байна. Сайн дурын даатгалд хамрагдаж эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж байхад гэрийн эзний нэр дээр бүртгэлтэй байгаа малыг эхнэр давхар бүртгүүлж яах юм гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл энэ бүртгэлийн цаана бидний мэдэхгүй олон асуудал бий.

 


-Хөтөлбөрийг харвал үзлэг, оношилгоо, эрдэм шинжилгээний хурал гэсэн олон арга хэмжээ байна. Тэгэхээр хурал хийгээд тарах бус эрүүл мэндэд нь анхаарах, мэдлэгийг нь нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарч байна гэж харлаа?
-Зөвлөгөөн дөрвөн цаг үргэлжлэх ч нийт гурван өдрийн арга хэмжээтэй. Энэ хугацаанд малчин эмэгтэйчүүд сургалт, лекцэд хамрагдаж, “Улаан цэцэг” уран сайхны киногоо үзэж, “Ханбогд кашимер” компанийн үйлдвэртэй танилцаж, үзлэг оношилгоонд хамрагдана. Мөн Их жанжин Д.Сүхбаатарын гэргий, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаагийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Зөвлөгөөний үеэр цагаан идээ болон өөрсдийн гараар хийсэн бусад бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргана. Энэ нь малчид зөвхөн малаа маллах бус олон төрлийн бүтээгдэхүүн, бүтээл хийдэг ямар уран, ажилсаг, хөдөлмөрч,өв тээгчид вэ гэдгийг сурталчлан таниулах зорилготой юм. Цаашид малчин эмэгтэйчүүдээ хөгжүүлэх олон сургалт, менторшип хөтөлбөрийг зохион байгуулна. Бидний өдөрлөгийг “Сүү ХХК”, “Ханбогд кашимер ХХК” дэмжин ажиллаж байна. Залуу эмэгтэйчүүдийг нутагтаа ажиллахад нь дэмжих чиглэлээр хөдөө аж ахуйн чиглэлээр сурах охидуудад тэтгэлэг олгох ажлыг  “Сүү ХХК”-тай хамтран хийнэ. Мөн зөвлөгөөнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ХХААХҮЯ, ХНХЯ-ны төлөөлөл, олон улсын байгууллага, элчин сайдын яамд оролцоно. Өдөрлөгтэй давхцуулан “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн зөвлөгөөнийг хийнэ. 30 гаруй жилийн хугацаанд үндэсний хэмжээний ийм том зөвлөгөөн болоогүй. 2021 оноос дүрмээ шинэчлээд үндэсний хэмжээнд нэг бодлого, зорилго, дүрэмтэй байгууллага болоод ажиллаж байна. Зөвлөгөөнд бүх аймаг, сумын эмэгтэйчүүдийн холбооны дарга нар ирж, бидний үнэт зүйл юу вэ, бодлого, шийдвэр ямар байх, цаашид юу хийх талаар хэлэлцэнэ.


-Өнгөрсөн онд “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийг хэрэгжүүлж, алслагдсан бүсийн эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүйгээр үзлэг, оношилгоонд хамруулсан нь олны талархлыг их хүлээж байна. Энэ төсөл одоо ямар шатандаа үргэлжилж байгаа вэ?
-“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” сүүлийн дөрвөн жил охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүний эрхийн зөрчлийн асуудлуудаас нэг сэдвийг онцлон шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхааралд хүргэж, бодлого болгон хэрэгжүүлэхэд анхааран ажиллалаа. 2022 оны тухайд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэн “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийг амжилттай хэрэгжүүллээ. Монгол Улсын үндсэн өв нь мал аж ахуй эрхэлдэг нүүдлийн соёл юм. Энэ онцлогоос шалтгаалан тархай бутархай бүс нутагт нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хүрч үйлчлэх боломж хомс байдаг. Малчин эмэгтэйчүүд эрүүл мэндийн даатгал төлдөггүй учир эмнэлгийн тусламж үйлчилгээнд тогтмол хамрагдах нь бага. Бие нь хүнд өвдөж, эмнэлэгт зайлшгүй хандах шаардлагатай үед аймаг орж үзүүлж, бүр хүндрэхээр нь хот руу ирдэг. Тиймээс алслагдсан бүс нутгийн эдгээр эмэгтэйчүүдэд хүрч ажиллахаар тус төслийг санаачилсан юм. Одоогийн байдлаар Говь-Алтай, Говьсүмбэр гэсэн хоёр аймгийн сумаар явж, 6300 орчим эмэгтэйд хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийгээд түр завсарлаад байна. Хэр олон хүнээс хавдар илэрсэн бэ гэдгээр манай төслийн үр дүн хэмжигдэхгүй. Харин үзлэг онолшилгоонд хамрагдаж эрүүл гэдгээ мэдэх, олон төрлийн шинжилгээнд хамрагдах, үрэвслүүдээ эмчлүүлсэн нь үр дүн юм. Үзлэгт хамрагдсан хүн бүрт үр дүн гарсан.  Тэдний 70 орчим хувь нь малчин байсан. Эрүүл гэдгээ мэдээд инээгээд гарч байгаа эмэгтэйг хараад төслөө зөв газраа, зөв цагтаа, зөв зорилтот бүлэгтээ хэрэгжүүлжээ гэж талархан хүлээн авсан.  


-Умайн хүзүү болон хөхний хорт хавдрын өвчлөлөөр манай улс бүс нутагтаа дээгүүрт ордог. Гэвч энэ хавдруудын талаарх иргэдийн ойлголт бага, хүний нөөц дутмаг гэдгийг мэргэжлийн эмч нар ярьдаг. Танай хэрэгжүүлсэн төсөл эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж чадсан уу?
-Умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар манай улс Ази-Номхон далайн бүс нутагтаа тэргүүлдэг. Умайн хүзүүний хорт хавдрын 67 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчилж байгаа боловч тээгчид нь эрэгтэй байдаг. Энэ талын боловсрол, мэдлэг, ойлголт бидэнд хангалттай байдаггүй. Мөн хөхний хавдар сүүлийн жилүүдэд залуужиж байгаа. Тиймээс эрүүл мэндийн боловсрол олгох нь манай төслийн үндсэн зорилго юм. Суманд эмэгтэйчүүд, хөхний эмч байхгүй учир хавдрын оношилгоо хийж, шинж тэмдгийг илрүүлж чаддаг сумын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг сургалтад хамруулах нь хоёр дахь зорилго юм. Анхан шатны түвшинд хүний нөөцийг бэлтгэж байгаа нь энэ. Үүнээс гадна үзлэг оношилгоо, үндэсний хэмжээнд судалгаа хийх гэсэн зорилт бий. 


-Өсвөр үеийн охидод тулгардаг нэг асуудал нь сарын тэмдэг ирэх үеэр ангийн хөвгүүдээсээ ичих, шоолуулах вий гэсэн айдас байдаг. Үүнийг шийдвэрлэхэд тустай “Нандин” төслийг МЭХ эхлүүлсэн. Одоогийн байдлаар хэдэн хайрцгийг орон нутагт байршуулаад байгаа вэ?
-Өнгөрсөн оны хоёр дахь төсөл нь сумын сургуулийн дотуур байр, анги танхим бүрт ариун цэврийн хэрэглэл бүхий “Нандин” хайрцгийг байршуулах байв. Үүнийг шууд утгаараа ариун цэврийн хэрэглэл хийдэг хайрцаг гэж харж болох ч энэ бол жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах хөрсийг бэлдэж байгаа үйл явц юм. Жендэрт суурилсан хүчирхийллийг бий болгодог гурван үндсэн шалтгаан байдаг. Нэгдүгээрт, нийгмийн хэвшмэл ойлголт, хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал ордог. Тиймээс “Нандин” төсөл бага, өсвөр наснаасаа эхлэн бие биеэ дэмждэг, илүү ойлгодог, хайрладаг соёлыг түгээхээр зорьж байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 27 (7012)

Amidral medehgui uuh tuuhee sudlaagui am bugsniihuu umhiig ch arilgaj chadaagui baij ene er em gulug jingruud mun ch ih hutshiimaa yg nariindaa bol umnuh niigmiin malchdiin hajuud orchin tsagiin malchid bol zugeer dur duraaraa jargaj tur zasgaas unegui uvs tejeel shaachaal zaluuhan tetgevert garchina halamj tetleg yu l bna avchaad deer ni zalhuu ni hurvel Mal buunduud zarj noos nooluur huns hoolnii uydee hun hulsluud ajlaa amjuulna tuslah malchin avchaad tednee bavah shavah yum bolno Suu saaliin malaa Buren saagaad Suu tsagaan ideegee Buren avch baigaa ni he'd bna baigaa neg ulsiin uildver suutei adil hemjeend zarnahuruud byslag urum shar tos bol almaznii dainii uneer zardag tom tom mashin unaj mori temee uysan helhiij halhaisan shunaliin mokroobuudiig hen zovj zuderch bna gej hutsaad baigaan songuuli duhtsun solio galzuutai yumnuud aytaihaan l baigaaraidaa
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин