ЗГ: Их, дээд сургууль, МСҮТ-ийг хаана 

2020-01-26

С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 02 –н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллежи, МСҮТ-д үйлчилнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас бараад байна. Титэм вирус дэлхийн 14 оронд тархаад байгаа юм. Голомтын бүс нь Монгол Улстай хил залгаа өмнөд хөрш болсон нь манай улсад тархах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг албаныхан хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ