Ц.Нямдорж: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

2020-01-24

Т.САЙХАН

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос  Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.  Энэхүү шийдвэрийг дөнгөж сая тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулав.  Тэрээр “Дэд хорооны хуралдаан хаалттай явагдсан, прокурорын бичиг нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа нууц байх учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажилд саад учруулж байна, нууц задруулж байна гэж Ерөнхий прокурор ярьсан. Тиймээс  Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа гэв. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.  Улмаар өнөөдөр чуулган хуралдах товтой байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ