Тусгай ажилтнууд дээрэм хийсэн асуудлаар ТЕГ мэдэгдэл гаргалаа

2020-01-24

С.САРУУЛ

Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд өнгөрсөн шөнө /01.23/ ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Мэдээллийг цагдаагийн байгууллага ч баталсан. Гэхдээ тусгай ажилтнууд буу зэвсэг хэрэглээгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Тэгвэл Тагнуулын ерөнхий газар албан ёсны мэдэгдэл гаргалаа.  Тагнуулын мэдэгдэлд, “ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хүргэж байна. Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ