Халдвараас сэргийлж сургууль, цэцэрлэгийг хаах саналыг ЭМЯ гаргав

2020-01-24

С.САРУУЛ

Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй улс орнуудад хурдацтай тархаж буй коронавирусийн халдвараас сэргийлж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргажээ. Уг асуудлыг шийдвэрлэхээр Улсын онцгой комисс хуралдаж эхэллээ.

Хятадын Үхань хотоос анх илэрсэн коронавирусээр 900 орчим хүн халдварлаж, 25 хүн амиа алдаад байна. Түүнчлэн халдвар авсан байж болзошгүй мянга, мянган хүн байж болзошгүй талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулж байгаа билээ.

Тэгвэл тус хотод халдвар авсан хүмүүсийг тусгайлан эмчлэх 1,000 ортой эмнэлгийг долоо хоног хүрэхгүй хугацаанд барих ажлыг эхлүүлжээ. Барилгын ажлыг пүрэв гаригт /2020.01.23/ эхлүүлсэн бөгөөд эмнэлэг даваа гариг гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлнэ хэмээн мэдээлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ