У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг өргөдлөө өг гэжээ

2020-01-24

Т.САЙХАН

УИХ дахь  МАН бүлгийн  хуралдаан дөнгөж сая дууслаа.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг   хэлэлцсэн боловч  ямар нэгэн шийдвэрт хүрч чадахгүйгээр өндөрлөсөн байна.  Удахгүй 15.30-д Халдашгүй байдлын дэд хороо хуралдана, түүний дараа бүлэг дахин орж, энэ асуудлаар шийдвэрээ гаргах юм.  Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрээс хамаарч өнөөдөр /01.24/  Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо,  УИХ-ын чуулган хуралдах эсэх нь тодорхой болох юм.  Бүлгийн гишүүдийн зүгээс  Н.Номтойбаярын асуудлаар байр сууриа илэрхийлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй.  Харин МАН-ын дарга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаярт өөрөө өргөдлөө өгөхийг явах санал тавьжээ.  Гэсэн ч Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр түдгэлзэхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ