У.Хүрэлсүх: Отгонтэнгэр хайрханы орчимд олгосон лицензийг цуцална

2020-01-24

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /01.24/ “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, зарим үүрэг чиглэл өгчээ.  Тэрээр энэ үеэр  “Засгийн газраас сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлсэний үр дүн гарлаа. МИАТ, Эрдэнэс-Тавантолгой”, Эрдэнэт” үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан.

Газрын тос, гангийн боловсруулах үйлдвэр, УЦС,  Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг  эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад орууллаа” гэсэн байна.

Уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн. Энэ асуудлыг орон нутгийн удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүй тул уг асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана” гэдгийг мэдэгдлээ хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ