МАН-ын бүлэг яаралтай хуралдаж байна

2020-01-24

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /01.24/ нэгдсэн хуралдаан эхэлсэн ч  МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа. Тэд бүлгийн хуралдаанаа яаралтай зарласан байна.  Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдсэн чуулганаас МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авах хэрэг байна. Цаг үеийн асуудалтай холбогдуулаад яаралтай хуралдах шаардлагатай . Тиймээс үдээс өмнөх хуралдаанаас хоёр цагийн завсарлага өгөөч ” гэсэн юм.

Түүний хүсэлтийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хүлээн авч, хаалттай танилцах асуудалтай танилцсаны дараа завсарлага өгөхөөр боллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ