Сэрэмжлүүлэг: 10 орчим иргэнийг ХӨСҮТ-д хүргээд байна

2020-01-23

Т.САЙХАН

Өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 22-нд БНХАУ-ын Бээжингээс – ОХУ-ын Москва хотын чиглэлд зорчсон олон улсын галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурсан байна. Улмаар замд нь буюу Эрээн хотод яаралтайгаар шинжилгээнд хамруулсан аж. Түүнээс короно вирус илэрсэн болохыг Монголын талд албан ёсоор мэдэгдсэн байна. Тиймээс өвчтөнтэй хамт зорчиж явсан 10 гаруй иргэнийг яг одоо /01.23/ ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа юм. Эрээн хотод нийтдээ найман иргэнээс шинжилгээ авснаас нэг нь коронавирусын өвчлөлтэй байсан нь батлагджээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ