Үйл явдлын тойм

2020-01-23

– Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганы хүрээнд зохион  байгуулсан “Байгаль, хүмүүний төлөөх Засгийн газруудын эвсэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ  “Монгол Улс “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

-ЗГХЭГ-аас зохион байгуулж буй   аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн семинараар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

 -“Монголын хууль, шүүхийн байгууллагуудаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, нотлох баримт байхгүй” гэж Amsterdam & Partners хуулийн фирмийг үүсгэн байгуулагч өмгөөлөгч Роберт Амстердам мэдэгдэв.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн талаар УИХ дахь ШИНЭ намын зөвлөл мэдээлэл хийлээ.

 

– УИХ-ын  Өргөдлийн байнгын хорооны   хуралдаанаар ШӨХТГ-ын 2019 оны үйл ажиллагааны  тайлан, мэдээлэлтэй холбогдуулан зарим асуудлыг  шийдвэрлэж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ