Амжилтын түүх: Гутлын ертөнцийн хаан Кристиан Лубетен

2020-01-21

Х.ОЮУНБОЛД

Нэрт загвар зохион бүтээгч Кристиан Лубетен 1964 оны нэгдүгээр сарын 7-нд төржээ. Түүний зохион бүтээсэн улаан лактай гялалзсан ултай өндөр өсгийтэй гутал нь фермийнх нь нэрийн хуудас аж. Эхэндээ загварын гэрүүдэд зориулсан чөлөөт загвар зохион бүтээгч байсан тэрээр гутлын хувийн салоноо Парист алдартай үйлчлүүлэгч нартаа зориулан байгуулсан байна. Мөн гутал, бүжигт дуртай нь болон Парисын шөнө түүнийг Парис дахь Мюзик Халлын албан ёсны загвар зохион бүтээгч болгожээ. Ингэснээр бүх төрлийн гутал бүтээснийг дараа нь бүжигчид бүжгийн талбайд өмсдөг болсон аж. Түүний зохион бүтээсэн гуталнууд Мюзик Халлын дунд амжилтад хүрснээр Лубетен хувийн загварыг бий болгох, гутлаа худалдах дэлгүүрийг ажиллуулж эхлэхээр төлөвлөжээ. Ингэснээр дэлхийн хамгийн нэр хүндтэй загварыг бий болгохоор бие даасан загвар зохион бүтээгчийн хувиар зарим захиалгыг хийхээр ажиллаж эхэлсэн байна.

Парисын загвар зохион бүтээгч  загвар өмсөгчдөд Шанел, Гивенчи гэсэн загварын шоунд өмсүүлэх гутлын цуглуулгыг бий болгожээ. Энэ бүх амжилтдаа тулгуурласан тэрээр хоёр ивээн тэтгэгчийн тусламжтайгаар 1991 онд анхны дэлгүүрээ Парист нээсэн байна. Түүний анхны үйлчлүүлэгчдийн дотор Парисын дээдсийн хүрээлэнгийн хатагтай нар болсон Монакогийн гүнж Кэтрин Денев нар орж байв. Гэвч 1992 он хүртэл түүний нэр хүндтэй гутлын нэгэнд улаан өнгө ашиглаж эхлэх хүртэл гутлыг нь бусад гуталнаас ялгаж таниулах онцлох шинж тэмдэг гэж байсангүй. Ингэснээр түүний бүтээсэн гутлын загвар бүхэнд дэлхийн загварын агентлагуудын ихэнх нь мөрөөдөж ирсэн ганц загвар болж хувирчээ. Гэвч түүний улаан ултай гуталнууд нь олон удаа янз бүрийн зарга маргаанд ороход хүргэсэн аж. Түүнээс гадна зохион бүтээсэн загвар бүхэн нь загварын төгс билэг тэмдэг болсон байна.

Кристиан Лубетен Нью-Йорк хотод анхны дэлгүүрээ нээснээс хойш түүний амжилт үргэлжилсээр байгаа аж. Олон хэвлэлд бичснээр энэ дэлгүүр нь жилд ойролцоогоор 45 сая еврогийн татвар төлдөг байна. Лубетенийн гуталнуудын онцлох ялгаатай тал нь улаан өнгийн гутлын улнаас гадна 16 сантиметр хүрдэг  гутлын өсгий аж. Түүнээс гадна Парисын энэ загвар зохион бүтээгч дэлхийн хамгийн өндөр өсгийтэй гуталд тооцогддог “Линч Баллерина”-г бүтээсэн байна. Тэрээр одоо түүний зах зээлийг шинэчилсэн гоёмсог гуталнуудыг хийж эхлээд байгаа бөгөөд  Лубетенийн нэртэй гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргажээ. Тухайлбал, 2014 онд зах зээлд түүний анхны хумсны будагны цуглуулгыг гаргасан бөгөөд хэдэн сарын дараа хамгийн тансаг уруулын будгийг хийсэн аж.

Хүүхэд нас

-Олон эрэгтэй надад атаархдаг гэж хэлж байсан. Учир нь тэдний сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй хэлбэрээр миний гуталнууд эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөдөг юм.

Кристиан Лубетен  шүүгээ хийдэг Рожер, Ирене нарын ганц хүү юм. Тэрээр 2012 онд өгсөн нэг ярилцлагадаа “Би гэр бүлийнхээ бусад гишүүнээс илүү бор байсан. Тэр үед би өөрийгөө франц хүн гэдгийг мэдэрдэг байсан. Учир нь манай гэр бүл франц айл байлаа. Гэхдээ намайг үрчилж авсан байж магадгүй гэж бодсон. Үүнийг мэдрэхэд их аймаар байснаас гадна миний жинхэнэ гэр бүлийг хайхаар явна гэдэг хачин санагдаж байсан юм. Гэхдээ Египетийн хүнээр дүүрэн хувийн түүхээ зохиосон. Учир нь тэр үед Египетийн фараонуудыг их сонирхдог байсан” гэж ярьжээ. Харин дараа нь 2014 онд түүний эгч нарын нэгнийх нь төрсөн аав нь египет хүн байсныг мэдсэн байна. Учир нь түүний ээж Ирене нууцаар уулздаг байсан аж. Кристиан Лубетен сургуулиасаа гурван удаа хөөгдөж байснаас гадна 12 настайдаа гэрээсээ зугтсан байна. Тиймээс түүний ээж нь найзынхаа гэрт очиж амьдрахыг зөвшөөрчээ. Гэхдээ сургуулиа орхихоор шийдэхэд их эсэргүүцэлтэй тулгарсан аж. Харин түүний энэ шийдвэрийг гаргахад Софи Лоренгийн телевизээр өгсөн уулзалтыг  үзсэн нь тусалсан байна. Софи Лорен уулзалтынхаа үеэр 50 настайдаа эрдмийн зэрэг хамгаалсан 12 настайдаа сургуулиа орхих хэрэгтэй болсон эгчийгээ танилцуулсан аж. Нэрт загвар зохион бүтээгч дараа нь энэ талаар “Бүгд алга ташсан. Тэгээд би бодсон. Сайн байна. Би сургуулиа орхисондоо харамсч байна. Гэхдээ Софи Лоренгийн эгч шиг болно гэж бодож байснаа ярьжээ.

Мэргэжил

-Өөртөө болон хийж байгаа зүйлдээ итгэх хэрэгтэй. Шургуу бас үнэнч шударга бай.

Лубетен академид сурч байх үеэс хичээл номоо орхиж гутал зурж эхэлсэн байна. Түүний анхны ажил нь Фолиес Бержерес хотын кабаретэд тайзны ард жүжигчдэд тусалсан ажил байв. Мөн энэ хотын баярын үзүүлбэрт оролцжээ. Харин тэрээр  Роедерийн урлагийн академид сурч байх үеэр зураг, гоёл чимэглэлийн урлагийн сургалтад суусан байна. Нэрт загвар зохион бүтээгч Даймеснил гудамжны Тэнгис, Африкийн урлагийн үндэсний музейд очсоныхоо дараа 1976 онд гутал сонирхож эхэлжээ. Тэндээс Африкаас авахуулаад модон шалыг нь гэмтээнэ гэж айдаг байсан учраас өндөр өсгийтэй гуталтай эмэгтэйчүүдийг байшинд орохыг хориглодог байсан ул мөрийг олж харсан аж. Түүний санаанд энэ зураг үлдсэн бөгөөд дараа нь энэ санаагаа бүтээлдээ ашигласан байна. Лубетен “Би үүнийг л уриалахыг хүссэн. Энэ дүрмийг эвдэх ямар нэгэн зүйлийг хийх, эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй байхыг мэдрүүлэхийг хүссэн” гэв. Мөн дэлхийн соёл, урлагийг сонирхож Египет явж, Энэтхэгт жил амьдарсан байна. 1981 онд Парист ирээд өндөр өсгийтэй гутал зурсан хавтастай зурагнуудаа аваад тэр үеийн нэртэй оёдлын газруудаар явжээ. Түүний хүчин зүтгэл үр дүнгээ өгч Чарльз Жордантай танилцсан байна. Дараа нь өсгийтэй гутал зохион бүтээхийг оролдож байсан Рожер Вибьертэй танилцсанаар түүний урланд дагалдан болсон аж.

Хамрах хүрээгээ тэлсэн нь

-Гутал бол чиний юу хүсч байгаа болон чи хэн болох эсвэл чамд юу дутагдаж байгаагийн тусгал

Ийнхүү бизнесийн гараагаа эхэлсэн Кристиан Лутебен үйлдвэрлэлийн хүрээгээ өргөжүүлж 2003 оноос цүнх, түрийвч хийж эхэлжээ. 2011 онд шинэ дэлгүүртээ болон Парист эрэгтэй гуталны цуглуулгаа гаргасан байна. Харин дараа жил нь тансаг гоо сайхны барааны зах зээлд Кристиан Лубетен Беати компанийг оруулахын тулд “Batallure Beauty LLC” компанитай хамтарчээ. 2014 оны долдугаар сарын 23-нд  Кристиан Лубетен Беати компани улаан өнгийн хумсны будаг гаргасан байна. 2015 онд гоо сайхны бүтээгдэхүүний салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаа нэмж уруулын будгийн багц үйлдвэрлэжээ. Харин 2017 оноос гурван цуглуулгад хуваасан 38 бүтээгдэхүүнийг гаргасан байна.

-Өндөр өсгийтэй гуталтай нэгэн удаан алхдаг. Хурдан алхах нь секси, дур булаам ч биш. Хэн ч яаран алхаж байгаа хүнийг эргэж хардаггүй. Хэрэв чи өндөр өсгийтэй гуталтай алхвал чамд хугацаа бий. Тэр бол их сэтгэл татам юм.

 

Эх сурвалж: www.zms.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ