“Монгол Тэмүүлэл”-ийг 133 дугаар сургуулийн байраас нүүлгэнэ

2020-01-13

Б.НАМУУНТАМИР

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойш маргаантай байсан 133-р сургуулийн байранд хамт хичээллэж байсан Кэмбрижийн сургалттай “Монгол Тэмүүлэл”сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг бүтэн корпуст засвар хийн шилжүүлэхээр болсон тухай мэдээллээ.

Учир нь 133-р дугаар сургууль барилгынхаа  асуудлыг шийдэгдтэл  “Монгол Тэмүүлэл” сургуулийн  нэг, хоёрдугаар давхарт түр хугацаанд байрлаж сургалтын үйл ажиллагаагаа явуулах тушаалыг БСШУС-ын сайд 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр гаргаж байсан. Улмаар 133-р сургууль 3000 орчим хүүхэдтэй тул тус сургуулийг нүүлгэн шилжүүлэх, сурагчдыг тараан байршуулах боломжгүй, харин “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх тухайгаа салбарын сайд мэдээллэхэд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эхчүүд удаа дараа жагсаал хийж байсан билээ.

Тэгвэл өдгөө “Монгол Тэмүүлэл” сургуулийн газар шийдэгдсэн бөгөөд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ирэх гуравдугаар сараас баригдаж эхлэх аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ