Ц.Солонго: Бүх ахмадад тэгш хүртээмжтэй байх ёстой

2020-01-10

Ц.МАЖИГСҮРЭН

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Зээлдэгчдийн холбооноос ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад 421 мянган ахмад тэтгэвэр авдгаас 54 орчим хувь нь 763 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Төрөөс гаргасан шийдвэрийн дагуу энэ хэмжээний зээлийг тэглэвэл мөнгөн дүнтэй тэнцэх дүнгээр хоёр ч сургууль барьж болно. Ийм хэмжээний мөнгийг ахмадуудын зээлийг чөлөөлөхөд зарцуулах гэж байна. Зээл авсан, аваагүй бүх ахмадад тэгш хүртээмжтэй байх ёстой” хэмээн онцлон ярьж байлаа. Мөн хурлаар “Тэтгэврийн зээлийг тэглэх үйл ажиллагаа явуулбал тэтгэврийн зээлийг олгодог хоёр банкинд мөнгө хуримтлагдаж эрх баригч нам, улстөрчдийн хувьчлан авах нэгэн арга” гэдгийг хэлж байв.

Түүнчлэн тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хоёр асуудлаар шаардлага хүргүүлжээ.

Нэгдүгээрт, зээлдэгчидтэй албан ёсоор уулзаж зээлтэй иргэдийн хүсэлт, нөхцөл байдлыг сонсох. Хоёрдугаарт, банк хоорондын гүйлгээ, үйлчилгээний хөлс, зурвас болон цахим үйлчилгээг ашиглахад авдаг хураамжийг багасгах асуудлаар шаардлага хүргүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ