Багш Д.Должинсүрэн монголчуудаасаа тусламж гуйв

2020-01-10

Ц.МАЖИГСҮРЭН

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн, бага ангийн багш Д.Должинсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр 2008 оны арваннэгдүгээр сард ажиллаж байсан сургуулийнхаа халаалтын нүүрсийг зөөж байхдаа төмөр замын хашлагын 720 кг жинтэй төмөрт дарагдан хүнд гэмтэж, ГССҮТ-д гурван сар эмчилгээ хийлгэжээ. Үүнээс хойш биеийн байдал нь дордсоор харааны чадвар 85 хувь алдагдсан байна. Мөн  гэмтлээс үүдэлтэй нуруу нугасны өвчин нь даамжирч суумгай болжээ. Гадаадын олон эмнэлэг судалж, хүсэлт явуулсны дүнд БНСУ-ын Ульсан хотын эмнэлгээс 100 сая вон буюу 240 сая орчим төгрөгөөр нэгдүгээр сарын 26-ны дотор эмчлүүлэх урилга авсан байна. Тэд одоогоор хамаатан садан, найз нөхдийн тусламж болон “Балны аян” зохион байгуулсны дүнд 17 сая орчим төгрөг цуглуулаад байгаа юм байна. Иймд элэг нэгт монголчуудаасаа эмчилгээний зардалд хандив өгөхийг хүсч байна.

Хандивын данс: Хаан банк 5152096292 Д.Хатанбаатар. Холбогдох утас: 95096667

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ