Авлигатай холбоотой асуудлыг цахимаар шийдэх боломжтой

2020-01-07

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс хэвлэлийн бага хурал хийж, бүх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт “Авлигыг шийдэх шийдэл” хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тус хөдөлгөөнөөс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудад нийгмийн тулгамдсан асуудал болох авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход хэрэгжүүлж болох хуулийн өөрчлөлт, шийдлүүдийг намын бодлого хөтөлбөртөө тусгаж авлигын эсрэг бодитой бодлого хэрэгжүүлж ажиллахыг хүссэн байна. Улс төрийн намуудад хүргүүлж буй тус шийдлүүдэд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тодорхой шийдлүүд, цаашлаад Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Иргэний цахим засаглалын тухай хуулийг шинээр боловсруулж батлуулах зэрэг санал, шийдлийг тусгаж, цахим сайт хүртэл боловсруулжээ. Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ цаашид Монгол Улсын хорт хавдар болсон Авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлд тулгуурлан нийтээрээ нэг хүч болон хөдлөхийг уриалав.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ