Чөлөөт бөхийн 2020 оны тэмцээний хуваарь гарчээ

2020-01-02

Б.ТУУЛ

2020 оны олимп, дэлхий, тив, олон улс, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хуваарийг Монголын чөлөөт бөхийн холбооноос танилцууллаа. Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 03-06-нд Спортын төв ордонд болох бол өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 16-18-д баруун хязгаарын Ховд аймагт, залуучуудынх тавдугаар сарын 7-10-нд Баянхонгорт аймагт тус тус болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос албан ёсоор батлаад байгаа хуваарийг хүргэе.

 

НЭГДҮГЭЭР САР

I.03-06 – Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (Улаанбаатар хот)

I.08-10 – Тахтийн цом (Иран, Керманшах)

I.09-11 – Дмитрий Миндиашвилигийн ОУТ (ОХУ, Красноярск)

I.10-12 – Яшар Догугийн ОУТ (Турк, Стамбул)

I.15-18 – Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит тэмцээн (Итали, Ром)

I.18-19 – Анри Дегланы ОУТ (Франц, Ницца)

I.23-26 – Иван Ярыгиний “Алтан Гранпри” (ОХУ, Красноярск)

 

ХОЁРДУГААР САР

II.01-02 – “Флатц Опен” (Австри, Вольфурт)

II.04-09 – Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Африкийн АШТ (Алжир)

II.10-16 – Насанд хүрэгчдийн ЕАШТ (Итали, Ром)

II.09-17 – Сьерро Пелядогийн нэрэмжит ОУТ (Куба, Гавана)

II.18-23 – Насанд хүрэгчдийн Азийн АШТ (Энэтхэг, Шинэ Дели)

 

ГУРАВДУГААР САР

III.05-08 – Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ (ОХУ, Якутск)

III.06-09 – Насанд хүрэгчдийн Пан-Америкийн АШТ (Канад, Оттава)

III.13-15 – “Байгаль Опен” ОУТ (ОХУ, Улан-Үд)

III.14-15 – Африк, Далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээн (Марокко, Эль Жадида)

III.14-15 – Пан Америкийн олимпийн эрх олгох тэмцээн (Канад, Оттава)

III.19-22 – Европын олимпийн эрх олгох тэмцээн (Унгар, Будапешт)

III.27-29 – Азийн олимпийн эрх олгох тэмцээн (БНХАУ, Шиань)

 

ДӨРӨВДҮГЭЭР САР

IV.09-12 – Дан Коловын нэрэмжит ОУТ (Болгар, Софи)

IV.16-18 – Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (Ховд аймаг)

IV.30-V.03 – Олимпийн эрх олгох тэмцээн (Болгар, Софи)

 

ТАВДУГААР САР

V.07-10 – Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн (Баянхонгор аймаг)

V.29-30 – Сассаригийн ОУТ (Итали, Сассари)

V.29-31 – Германы Гранпри (Герман, Дормаген)

 

ЗУРГААДУГААР САР

VI.01-10 – Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ (Турк Трабжон)

VI.03-07 – Дэлхийн чансааны оноо олгох Польшийн нээлттэй тэмцээн (Польш, Варшав)

VI.05-07 – 15 хүртэлх насны ЕАШТ (Болгар, Варна)

VI.11-14 – Степан Саркясаны нэрэмжит ОУТ (Армен, Ереван)

VI.15-21 – Өсвөр үеийн ЕАШТ (Польш, Катовиц)

VI.20-25 – Вахтанг Балавадзегийн нэрэмжит ОУТ (Гүрж, Тбилиси)

VI.25-28 – Өсвөр үеийн Азийн АШТ (Тайланд, Бангкок)

VI.26-28 – Өсвөр үеийн Пан Америкийн АШТ (Аргентин, Буэнос-Айрес)

VI.29-VII.5 – Залуучуудын ЕАШТ (Македон, Скопье)

 

ДОЛДУГААР САР

VII.03-05 – Испанийн Гранпри (Испани, Мадрид)

VII.07-12 – Залуучуудын Азийн АШТ (болох газар нь тодорхойгүй)

VII.07-12 – Залуучуудын Пан Америкийн АШТ (Бразил, Бразилиа)

VII.09-13 – Али Алиевын нэрэмжит ОУТ (ОХУ, Каспийск)

VII.13-19 – 23 хүртэлх насны ЕАШТ (Австри, Зальцбург)

 

НАЙМДУГААР САР

VIII.02-08 – “Токио-2020” зуны олимпийн XXXII их наадам (Япон, Токио)

VIII.17-23 – Өсвөр үеийн ДАШТ (Унгар, Татбанья)

 

ЕСДҮГЭЭР САР

IX.07-13 – Залуучуудын ДАШТ (Серб, Белград)

IX.16-17 – Александр Медведийн нэрэмжит ОУТ (Беларусь, Минск)

 

АРАВДУГААР САР

X.01-04 – Ион Корнянугийн нэрэмжит ОУТ (Румын, Бухарест)

X.08-12 – Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ (ОХУ, Якутск)

X.15-18 – Ахмет Кадыровын нэрэмжит ОУТ (ОХУ, Грозный)

X.20-23 – Бувайсар Сайтиевын нэрэмжит өсвөр үеийн ОУТ (Красноярск)

X.20-25 – Мастеруудын ДАШТ (Грек, Лоутраки)

X.27-XI.01 – Оюутны ДАШТ (ОХУ, Ныжний Новгород)

 

АРВАННЭГДҮГЭЭР САР

XI.06-09 – “Алроса цом” эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тэмцээн (ОХУ, Москва)

XI.13-15 – Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ (Казахстан, Тарас)

XI.23-29 – 23 хүртэлх насны ДАШТ (Финланд, Тампере)

 

АРВАНХОЁРДУГААР САР

XII.04-07 – Аланы ОУТ (ОХУ, Владикавказ)

XII.13-14 – Эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ (Иран, Тегеран)

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ