УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шүүв

2019-12-14

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хоёр үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл бий. Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт тэрээр мэдэгдэл хийж өөрийгөө гэм буруугүй хэмээн зарим баримтыг үзүүлсэн байдаг. Мөн АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нв түдгэлзүүлэх асуудлыг ч ярьж эхэлсэн тухай мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлжээ. Энэхүү гомдлыг өчигдөр /12.13/ шүүх хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн биеэр оролцжээ. Тэрээр “ Уг нь би тайлбар хийхээс илүү хэргийг шалгаж байгаа цагдаа, прокурор тайлбар хийх ёстой гэж бодсон. Гэтэл олон нийтэд мэдээлэл өгдөггүй.

Нэг зүйлийг онцлоход, Г.Батхүү гэдэг хүнийг нас барсантай холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Үүнийг дахиж надтай холбохгүй байхыг хэвлэлээс хүсье.

Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн ажилтан намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад гүтгээд байгаа юм. Прокурор хэлэх үг байхгүй байгаа биз дээ.  Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй  гэж үзсэн. Талархаж байна. Өөр юу хэлэх вэ. Өчигдөр орой над руу хэлсэн. Тэгээд ирж байгаа нь энэ. Болж л өгвөл намайг муухай харагдуулах юм яваад байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ