Time сэтгүүл Гретаг оны онцлох хүнээр нэрлэлээ

2019-12-12

С.УЯНГА

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй идэвхитэй тэмцэж дэлхий нийтийн анхаарлын төвд оруулсан Шведийн сурагч охин Грета Тунбергийг Time сэтгүүл  2019 оны онцлох хүнээр нэрлэлээ.  Онцлох хүнийг 1927 оноос хойш уламжлал болгон тодруулж ирсэн бөгөөд хамгийн залуу нь 16 настай юм.

Грета Мадридад болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнээс өмнө дэлхийн удирдагчдаас уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор бууруулахыг шаардсан юм. Тэр дараагийн арван жилийн төлөвлөгөөг илүү тодорхой болгохыг шаардсан юм. Өнгөрсөн жил Шведийн Засгийн газрын ордны гадна байгаль хамгаалахыг уриалсан өсвөр насныхны жагсаалыг баасан гаригт эхлүүлсэн юм. Тэр нь дэлхий даяар өргөжиж Ирээдүйн төлөө баасан гариг гэсэн хаштагтай хөдөлгөөн өрнөсөн байдаг. Дараа нь түүнийг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хөдөлгөөнийг дэлхий даяар сая сая оюутнууд дэмжсэн нь Гретаг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвших эхлэлийг тавьсан.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ