Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт хүргүүлжээ

2019-12-11

Б.ЖАВХЛАН

Дуучин Б.Амархүүд прокуророос мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хадгалсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон.
Тэгвэл дуучин Б.Амархүү шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах хүсэлтээ энэ сарын 2-нд хүргүүлсэн байна. Шүүгч гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хэлэлцүүлэх хуулийн хугацаатай байдаг. Энэ хугацаанд шүүгч хэргийн материалтай танилцдаг тул одоогоор давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ