Аврагчид “Асгатын мөнгө”-ний ордыг нээхээр ажиллаж байна

2019-12-09

С.САРУУЛ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээхээр ажиллаж байна. 1991 оноос хойш 29 жил хаагдсан стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, Олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажилд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байна.

Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх  энэхүү далд уурхайд аврагчид өдөр бүр цасан шуургатай, -20-30 хэмийн тэсгэм хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ