Сайн үйлсийн төлөөх Санта нарын гүйлт Японд болов

2019-12-08

Фото: GLOBAL LOOK PRESS

Д.АРИУН

Японы Осака хотод  жил бүр болдог Санта нарын сайн үйлсийн төлөөх гүйлт болох “Osaka Great Santa Run”  арванхоёрдугаар сарын 8-нд болсон  байна. Арга хэмжээнд 5000 гаруй хүн цугларсан талаар зохион байгуулагчид мэдээлжээ. Сайн үйлсийн энэ арга хэмжээнд оролцохоор олон гэр бүл хүүхдүүдтэйгээ ирж, бяцхан оролцогчид дөрвөн км замыг айвуу тайвуу алхаж туулсан байна. Мөн эзэдтэйгээ хамт ирсэн гэрийн тэжээмэл амьтад ч “Osaka Great Santa Run”-д оролцжээ. Том биетэй тэжээвэр амьтдыг Санта Клаусын багт наадмын хувцас өмсгөж гоёсон байсан бол жижигхэн ноходыг Санта шиг чимэглэсэн тусгай тэргээр аваачсан гэж РИА Новости-гийн мэдээнд дурджээ.

Буяны арга хэмжээ болох энэ гүйлт арваннэг дэх удаагаа болж байгаа. Уг гүйлтэд оролцох хүүхдийн тасалбар 1000-2000 иен байдаг бол томчуудынх 3000 иен байдаг аж. Энэ жилийн тухайд 4400 орчим тасалбар борлуулсан гэж арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлсэн байна. Санта нарын гүйлтэд оролцогчдын худалдан авсан тасалбарын мөнгийг Осака хотын 11 эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнд өвчтэй хүүхдүүдэд Зул сарын бэлэг худалдан авахад зориулдаг байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ