Тойм: Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулахаас татгалзах уу?

2019-12-06

Д.ЭНХЭЭ

ОХУ-ын Засгийн газрын дарга Дмитрий Медведев, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар арванхоёрдугаар сарын 3-нд Москва хотноо хэлэлцээ хийв. Москвад болсон хэлэлцээний  талаарх  Оросын regnum.ru сайтын тоймыг уншигчиддаа хүргэж байна.

Хэлэлцэх асуудлын тоонд худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл, хүмүүнлэгийн болон бусад салбар дахь Орос-Монголын хөгжлийн асуудлууд оржээ. Хэлэлцээрийн үр дүнд Засгийн газар болон яам, байгууллага хоорондын хэлэлцээр, мөн түүнчлэн бусад баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна хэмээн ОХУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

Ухнаагийн Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 3-ны өглөө Москвад хүрэлцэн ирэв. Москвагийн нисэх онгоцны “Внуково-2” буудлын нислэгийн талбайд түүнийг ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд, Монгол Улс дахь ОХУ -ын, ОХУ дахь Монголын Элчин сайд нар угтав.

 

Арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ, Монгол Улсын Ерөнхий сайд нар хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ

♦ ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев Орос, Монгол Улсын бараа бүтээгдэхүүний эргэлт тогтвортой өсөн нэмэгдэж байгаа талаар урьд нь мэдэгдсэн. Тухайлбал, түүний хэлснээр бараа бүтээгдэхүүний эргэлт 2019 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд 2018 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар өссөн байна.

♦ ОХУ-д хийх Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн оролцсон Орос, Монголын бизнес уулзалт хийхээр мөн төлөвлөжээ.

♦ Орос, Монголын бараа бүтээгдэхүүний эргэлт 2018 онд 1.65 тэрбум орчим ам. доллар байжээ.

 

ОХУ болон Хятад улс Монголын нутгаар дамжин өнгөрх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэв

 

♦ ОХУ, Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь Орос, Монголын хамтарсан “Улаанбаатарын төмөр зам” хувьцаат нийгэмлэгт ногдож байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов энэ тухай мэдээлэв.

♦ Монгол Улсад бага оврын нисэх хүчнийг сэргээн байгуулахад ОХУ оролцоно хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов “РИА” “Новости” агентлагтай ярилцахдаа мэдээлэв.

♦ Монгол Улс одоо ШХАБ-д ажиглагч орон байгаа. ШХАБ дахь Монгол Улсын статусыг бүрэн эрхт гишүүн болгож дээшлүүлбэл Москва талархах болохыг Улаанбаатарт суугаа ОХУ-ын Элчин сайдын хэлснийг эшлэн “РИА Новости” мэдээлэв.

 

ОХУ, Монгол Улсын Ерөнхий сайд нар эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэж байна

 

♦ Медведев 2009, 2016 онд Монголд байснаа сануулж, өнгөрсөн хугацаанд улс орон мэдэгдэхүйц өөрчлөгдсөн гэлээ. Түүний монгол зочин хоёр талын харилцааны түүхэн өндөр түвшинг онцолж, худалдаа арилжааг хөгжүүлэхэд Москва, Улаанбаатар илүү идэвх чармайлт гаргах хэрэгтэй байна хэмээн нэмж хэлэв.

ОХУ, Монгол Улсын Ерөнхий сайд нар эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэж байна

♦ Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Монголын Ерөнхий сайд Уханаагийн Хүрэлсүх нарын хэлэлцээ Москвад болж байна.

 

Монгол Улсад гарч байгаа өөрчлөлтийг гэрчлэхэд Медведев бэлэн

 

♦ ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсад гарч байгаа өөрчлөлтийг өөрийн биеэр гэрчлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдэв.

“Монгол Улсыг бид манай нөхөрсөг түнш орон хэмээн үздэг. Аугаа их эх орны дайны үед бидэнд үзүүлсэн Монгол Улсын тусламжийг бид дурсан санаж, үнэлдэг билээ. Есдүгээр сарын эхээр нийтэд ил тод түүхэн ойтой холбогдуулан танай улсад ерөнхийлөгч Путины айлчлал мөн чухал байсан” хэмээн Медведев өгүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх уулзаж байгаа нь. 03.12.2019. government.ru

 

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ОХУ-тай тогтоосон харилцааг нөхөрсөг хэмээн нэрлэв

 

♦ Монгол Улс ОХУ-тай уламжлалт нөхөрсөг харилцаа тогтоосон хэмээн тус улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Москвад Оросын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтэй уулзахдаа мэдэгдэв.

♦ “Бидний хувьд түүхэн чухал ач холбогдолтой Халх голын тулааны хамтарсан ялалтын 80 жилийн ойг энэ онд бид тэмдэглэж байна. Энэхүү үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чухал ач холбогдол өгч манай улсад албан ёсны айлчлал хийсэн явдалд гүнээ талархан хүндэтгэж байна. Монгол Улстай тогтоосон нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшин, мөн манай зэвсэгт хүчнүүдийн яруу алдрыг Оросын тал өндөр үнэлж байгааг бас дахин харууллаа” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хэлэв.

 

ОХУ, Монголын Засгийн газрууд цахилгаан эрчим хүчний асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зурав

 

♦ Москвад болсон хэлэлцээний үр дүнд цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.

♦ Улаанбаатарт суугаа ОХУ-ын Элчин сайд Искандер Азизов: Нөхөрсөг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай улс хоорондын хугацаагүй гэрээнд ОХУ, Монгол Улс гарын үсэг зурсан явдал харилцан хамтын ажиллагааны шинэ шатанд гарсныг харуулж байна.

 

Монгол Улсад төмөр зам байгуулахад ОТЗ зөвлөнө

♦ Монгол Улсад Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барьж байгуулахад Оросын төмөр зам нийгэмлэг зөвлөнө.

Москвад болсон Засгийн газар хоорондын уулзалтын үр дүнгээр энэ тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

 

Улаанбаатарын төмөр замыг Монгол Улстай байгуулсан хамтын ажиллагааны түүчээ хэмээн Медведев нэрлэв

 

♦ ОХУ, Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түүчээ нь Улаанбаатарын төмөр зам болж байна. Энэ зам бүс нутаг дахь тээврийн шинэ коридорын үндэс суурь болж чадах юм хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монголын арванхоёрдугаар сарын 3-нд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа мэдэгдлээ.

 

ОХУ-аас Хятад улс руу байгалийн хий дамжуулах төслийн гараа эхэлснийг Монголын удирдлага зарлав

 

♦ Монгол Улсаар дамжуулан ОХУ-аас Хятад улс руу байгалийн хий дамжуулах төслийн гараа эхэлснийг Дмитрий Медведевтэй уулзах үзэр Монголын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх арванхоёдугаар сарын 3-нд мэдэгдэв.

Ухнаагийн Хүрэлсүхийн хэлснээр Монголоор дамжуулан Хятад улс руу байгалийн хий дамжуулах хоолой тавих Москвагийн шийдвэрт Улаанбаатар талархаж байгаа ажээ.

 

Монгол Улстай хийж байгаа худалдааны өсөлтийг Медведев онцлов

 

♦ Монгол Улстай хийж байгаа хоёр талын худалдааны хэмжээ итгэлтэй өсөн нэмэгдэж байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв. Тэрээр арванхоёрдугаар сарын 3-нд Монголын Засгийн газрын тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан юм.

 

Д.Медведев: Орос хэл судлах цар хэмжээгээр Монгол улс тэргүүлэгчдийн дунд явж байна

 

♦ ОХУ, Монгол Улс хоорондын харилцан ойлголцолд орос хэлийг энэ улсад идэвхтэй судалж байгаа явдал тус дэм үзүүлж байна. Энэ тухай арванхоёрдугаар сарын 3-нд Москвад ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдэв.

“Монгол Улс орос хэлийг судалж байгаа цар хэмжээгээр дэлхийд тэргүүн эгнээнд явж байгаа нь маш сайн харилцан ойлголцолд тус дэм үзүүлж байна” хэмээн тэр хэлэв.

“Одоо манай их, дээд сургуулиудад 3000 орчим монгол оюутан суралцаж байна. Энэ бол хамгийн чухал хөрөнгө оруулалт хэмээн ноён ерөнхий сайд хэлсэн нь шударга үнэнд нийцнэ. Жил бүр Монгол Улсын оюутны сургалтын төлбөрт хамгийн их квот олгодог. Энэ квот байнга өсөн нэмэгдэж байгаа” хэмээн Медведев хэлэв.

Дмитрий Медведев болон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Орос- Монголын хэлэлцээрийн үр дүнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Владимир Путины Монгол улсад хийсэн айлчлал

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 3-нд  Улаанбаатарт албан ёсны айлчлалаар очсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Зөвлөлт-Монголын цэрэг Халхын голын тулалдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцсон. Үүнээс гадна Орос-Монголын харилцан хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн төлөв байдал, мөн бүс нутгийн хэд хэдэн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн хэлэлцээр хийсэн.

Орос-Монголын хэлэлцээр 03.12.2019. government.ru

♦ “Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ бас дахин илэрхийллээ. Оросын тал биднийг дэмжинэ гэдэгт итгэж найдаж байна” хэмээн хэлэлцээрийн үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Энэ бол есөн жилийн дараа ОХУ-д Монголын Засгийн газрын тэргүүний хийж байгаа анхны айлчлал хэмээн ОХУ-ын Засгийн газрын дарга Дмитрий Медведев онцлоод өөрөө 2009 оны наймдугаар сард Монгол улсад айлчилж байснаа дурсав.

♦ Орос-Монголын харилцаанд нэлээд маргаан дагуулсан асуудлын нэгийг шийдвэрлэх эхлэлийг энэ удаагийн уулзалт тавьж болох юм. Энэ бол Монгол Улс Эгийн гол дээр усан цахилгаан станц байгуулж болзошгүй тухай яриа юм. Эгийн гол бол Байгал нуур болон Монголын Хөвсгөл нуурыг холбодог Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал билээ.

Оросын талын үзэл бодлоор усан цахилгаан станцын бүтээн байгуулалт нь Байгал нуурын усны төвшин буурахад хүргэж, усан сангийн далан задрах тохиолдолд оросын хүн ам суурьшсан газруудад аюул дагуулж болох билээ.

“Монгол Улсын төлөвлөж байгаа усны эрчим хүчний болон усны аж ахуйн төслүүд Байгал нуурт нөлөөлж болзошгүй талаар экологийн болон нийгэм, эдийн засгийн цогц үнэлгээ хийх”-ийг Москва урьд нь шахаж шаардаж байсан.

Өөр шийдлийг Улаанбаатарт санал болоход ОХУ бэлэн байгаа тухай 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Улсад суугаа Оросын Элчин сайд Искандер Азизов олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдээлсэн.

Маргаан дагуулсан усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаас татгалзсан тохиолдолд Оросоос нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх, мөн “эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн хүчин чадал бий болгох, одоогийн салангид дөрвөн хэсгээс Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, түүний ажиллагааны тогтвортой байдал, хүчин чадлын илүүдлийг хангахад туслах” – ыг Монгол Улсад Москва санал болгож байгаа ажээ.

Өнөөдөр Москвад “Газпром” ХН-ийн захиргааны дарга Алексей Миллер болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзалт болов. Компанийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр Монгол Улсын нййслэл Улаанбаатар хотын тээврийн моторын түлшинд хэрэглэх байгалийн шингэрүүлсэн хийн анхны хэсгийг “Газпром экспорт” ХХК 2019 оны арваннэгдүгээр сарын эхээр нийлүүлсэн тухай уулзалтын үеэр ярилцсан байна. Анхны хэсгийн хэмжээ 36 тонн ажээ.

Эгийн гол дээрх усан цахилгаан станц. Төсөл © youtube.com Egiin Gol HydroPower Plan

Монгол Улс төмөр замаар Якутаас байгалийн шингэрүүлсэн хий хүлээж авлаа

 

Нэг жилд нийтдээ найман мянган тонн хий нийлүүлэхээр төлөвлөжээ.

Алексей Миллер, Ухнаагийн Хүрэлсүх нарын уулзалт. Гэрэл зураг: “Газпром” ХН-ийн захиргааны мэдээллийн удирдлагын газар

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.6  БААСАН  №242  (6209)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 2 сар

    Эгийн голын усан цахилгаа н станц Байгаль нуурт ямар ч сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйг Оросуудын өөрсдийнх нь хийсэн судалгаа байдаг бол Францын хийсэн судалгаа ч үүнийг нотолдог. Энэ төслийг хэрэгжүүлэх асуудал Монгол улсын өөрийнх нь эрх мэдлийн асуудал бөгөөд ямар ч улс хөндлөнгөөс оролцох саад учруулах эрхгүй. Хятадаас авах зээлийг Оросын нөлөөллөөр зогсоосон бол өөр улсаас өөр эх сурвалжаас хөрөнгө босгох ажлаа нэн даруй хийж төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Орос Хятад Хоёр улайм цайм Монгол улсыг гол гаргаж Монголын нутгийг тойруулан хий дамжуулах хоолойг ичих нүүргүйгээр байгуулсандаа. Үүндээ улалзаж худлаа хошгируулж байгаа бол бид царай алдаж гуйлгачин царайлах хэрэггүй. Монгол улсын нутгийн гүнд Алтан ширээ, Дархан, Эрдэнэтэд чөлөөт бүс байгуулах ажлаа яаралтай хийж яаж хөгжиж чаддагаа харуулах цаг нь болсон.

Холбоотой мэдээ