Уйгар иргэдийг дэмжсэн төслийг баталлаа

2019-12-05

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим  БНХАУ дахь үндэстний цөөнх болсон уйгар иргэдийг дэмжсэн хуулийн төслийг баталсан байна.  Төслийг танхимын гишүүд  санал нэгтэйгээр баталсан бөгөөд нэг гишүүн  дэмжихээс татгалзжээ. Гэхдээ хууль болгохын тулд  Сенатаар батлагдах, ерөнхийлөгч Доналд Трамп  албан ёсоор энэ тухай зарлах ёстой аж. Энэ төслөөр уйгар иргэдийн  эрхийг зөрчсөн хэрэгт оролцсон БНХАУ-ын  албан хаагчдад шийтгэл ногдуулахаар төлөвлөсөн гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын Засгийн газар  энэ хуулийн төслийг баталсан тохиолдолд  АНУ-ын олон нийтийн ажилтан болон конгрессийн гишүүдийг Хятадад ирэхийг  хориглож байгаагаа сануулжээ.  Мөн  Гадаад яамны зүгээс  АНУ-ын төлөөлөгчдийн танхимыг Шинжаан Уйгарын өөртөө засах орны хэт даврагчдын эсрэг тэмцэх Бээжингийн тэмцлийг үгүйсгэж байгааг буруушаасан байна. Түүнээс гадна  хуулийн төслийг батлахыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин “Шинжааны  асуудал нь  шашин, үндэстний, хүний эрхийн асуудал  биш. Зөвхөн  салан тусгаарлах хөдөлгөөн болон алан хядлагын эсрэг хийж байгаа тэмцэл” болохыг онцолсон байна.  Мөн БНХАУ-ын Засгийн газраас авсан арга хэмжээг Шинжааны 25 мянган иргэн болон олон үндэстний төлөөлөгчид дэмжсэн гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.5  ПҮРЭВ  №241  (6208)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ