“Чингис хаан” одонг 11 хүнд олгоно

2019-11-21

Т.САЙХАН

Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-н  арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно. Ерөнхийлөгчийн зүгээс Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг  “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлэсэн.   Түүхэнд анх удаа энэхүү шагналыг хамтлагт олгож байгаа бөгөөд тус хамтлагийн 11 гишүүнд өгөх юм.  “The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн байна.  Тэгэхээр ЕТГ-аас энэ жилийн одонг жаазанд хийж, хамтлаг дунд нь өгөх юм. Харин хамтлагийн гишүүд тус бүрт жижиг тэмдэг гардуулахаар болжээ.

Тус одонг дагаж есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал дагадаг билээ.  Түүнчлэн “Чингис хаан” одонгоор шагнагдсан иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригддаг.  Мөн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө. Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ