Хар тамхины хэргээр тэнсэн авсан 26 хүн дахин хэрэглэжээ

2019-11-13

С.САРУУЛ

Нийслэлийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн шинжилгээнд хамруулжээ. Гэтэл 26 хүн дахин хар тамхи хэрэглэснийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулахаар болсон байна.  Хар тамхи хэргээр тэнсэн харгалзах ял авсан 2500 хүн хяналтад байдаг аж.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ