Гишүүн асан Д.Гантулгад ял оноолоо

2019-11-13

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон учраас бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурал  өмнө гурван удаа хойшилсон. Ээлжит шүүх хурал өчигдөр /2019.11.11/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж хоёр жилийн хорих ял оноов.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноожээ.

Тэрээр 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ