Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан тав дахь хөлбөмбөгч боллоо

2019-10-20

Б.БАЯРЖАВХЛАН

Италийн Сери А лигийн 8 дугаар тойргийн хүрээнд “Ювентус” клуб талбайдаа “Болонья”-тай тулж, 2:1-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод Роналдо нэг гоол хийж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан юм.  Энэ нь түүний Сери А лигт оруулж буй 25 дахь гоол байжээ.

Португал эр ердөө 38 тоглолтод оролцохдоо ийм хэмжээний гоол оруулсан юм. 1994-1995 оны улирлаас хойш ердөө 4 тоглогч л түүнээс цөөн тоглолтод 25 гоол оруулж байжээ.

Тухайлбал, Винченцо Монтелла 31 тоглолтод 25 гоол оруулж байсан бол Бразилын алдарт довтлогч Роналдо 32 тоглолтод ийм амжилтад хүрч байж. Харин Диего Милито, Андрей Шевченко гэсэн шилдэг довтлогчид 33 тоглолтод 25 гоол оруулж байжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ