ОХУ НҮБ-д хүсэлт гаргажээ

2019-10-18

Х.Оюунболд

ОХУ Олон улсын аюулгүй байдал,зэвсэг хураах асуудлыг хариуцсан  комиссыг Нью-Йоркоос Вена эсвэл Женев рүү шилжүүлэх албан ёсны хүсэлтээ НҮБ-ын Ерөнхий Ассемблейд танилцуулсан гэж олон улсын байгууллагаас “Спутник” агентлагт мэдээлсэн байна. Үүний дагуу энэ төвийг нүүлгэн шилжүүлэх талаар санал хураалт ирэх сард болж магадгүй гэж НҮБ-ын эх сурвалж мэдэгджээ. Харин үүний өмнө НҮБ-д ОХУ-ыг төлөөлөн суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Полянски энэ төвийг шилжүүлэх  саналыг  тавьж байжээ. Мөн АНУ болон ОХУ-ын олон албан хаагчийн дунд энэ жил АНУ-ын визтэй холбоотой асуудал үүссэн гэж нэмж хэлсэн байна. Тэрээр “АНУ-ын эрх баригчид  Нью-Йорк хотод болсон Олон улсын аюулгүй байдал,зэвсэг хураах асуудлыг хариуцсан комиссын хуралд оролцохоор төлөвлөж байсан зарим орос мэргэжилтэнд виз гаргаж өгөөгүй” гэв.

Эх сурвалж: polit.mn

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ