Иргэдийн спортын VIII их наадам маргааш эхэлнэ

2019-10-18

Б.ДОЛЖИН

Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй Иргэдийн спортын VIII их наадам маргааш эхэлнэ.Тэмцээнийг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуус, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулах юм. Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан, шатрын тэмцээн болно. Бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг маргааш 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна.  Харин шатрын спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, оюутан залуус, иргэдийн чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, шатарчдын ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилготой шатрын тэмцээнийг энэ сарын 20-ноос 21-ний өдрийн 09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зохион байгуулна. Иргэдийн спортын VIII их наадмын шигшээ тэмцээн спортын найман төрлөөр энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ