Замын цагдаагийн гүүрэнд 100 жилийн баталгаа өглөө

2019-09-17

Б.НАМУУНТАМИР

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц нээлтээ хийлээ. БНХАУ-ын 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2017 оноос барьж эхэлсэн уг зам ашиглалтад орсноор тус чиглэлийн замын түгжрэл багасах юм.

Олимпийн гудамж,  Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөн өчигдөр нээгдсэн. Харин Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 20-нд, зүүн хойд талаас Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөөд байна.

Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс 100 жилийн баталгаа өгсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.17  МЯГМАР  №184  (6151)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    япончуудын 100 жилийн баталгаа өгсөн нарны гүүр одоо ямар байгаа бил ээ? зүгээр л бариад 100 жилийн баталгаа өгнө гэдэг утгагүй, арчилгаа хийхгүй бол 10 жил ч болохгүй нурна шүү. ер нь тэгээд энэ их хөрөнгийг ганцхан гүүрэнд зориулж барих хэрэг байсан уу?… энэ гүүрний эдийн засгийн үр өгөөж нь нэмэх эсвэл хасах аль нь болохыг бодоод үзээрэй,  энэ гүүр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэдэг нь тодорхой

Холбоотой мэдээ