Ардын авьяастнуудаас уучлалт гуйхыг шаардлаа

2019-09-17

Б.МӨНХТҮШИГ

“Азийн ардын урлагийн их наадам” өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн. Гэвч наадмын үеэр шүүгчид уран бүтээлчдийг хэл амаар доромжилсонд гомдолтой байгаа талаар ардын авьяастнуудын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр цуурч Б.Наранбат “Өнгөрсөн зургадугаар сард “Азийн ардын урлагийн их наадам” болж ардын урлагийн шилдгүүдийг тодруулсан. Гэсэн ч наадмын шүүгч Б.Энхтуяа, Л.Хэрлэн, Б.Одсүрэн, Ж.Саруулбуян, Д.Ариунболд нар ёс бусаар шүүсэн бичлэг олон нийтэд ил болсон. Тухайлбал, энэ бичлэгт зарим ардын авьяастныг угсаа гарал, яс үндэс, царай зүсээр нь доромжилсон. Шүүгч Б.Одсүрэн “Алтай хамтлагийн гишүүн Б.Ганзоригийг хэдэн хотонгууд” гээд инээж байсан. Тиймээс шүүгчид ардын авьяастнуудаас уучлалт гуйж, олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна” гэв. “Азийн ардын урлагийн их наадам”-д Азийн 12 орны 200 гаруй ардын авьяастнууд ардын бүжиг, дуу, хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн төрлөөр чадвараа сорьсон. Шүүгчдийн харилцан яриаг тус наадмын шүүгч Л.Хэрлэн гар утсаараа хийж, өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байсныг Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав ардын авьяастнуудад өгсөн хэмээн хурал зохион байгуулагчид ярьж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.17  МЯГМАР  №184  (6151)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ